Хуучнаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар Хятадын "Петрочайна дачин тамсаг" компанийн хооронд 2006 оны тавдугаар сарын 26-нд байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-г Монгол Улсын Засгийн газрын мөн оны долдугаар сарын 19-ний өдрийн 170 тоот тогтоолоор баталснаар хятадууд манай улсад газрын тосны хайгуул, олборлолтын ажлаа эхлүүлсэн түүхтэй. Үүнээс хойш тус компани Дорнод аймгийн Матад, Халх гол сумын 25 мянган километр газарт хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна