Thursday, 2024-11-28, 5:34 PM
ЗалУусыН Дорнод
дорнод аймгийн залуусын цуглах цахим цэг
Тавтай морил Guest | RSS

//monua.ucoz.com/monuaradio/982x101radiobanner.jpg

Үндсэн цэс
Туслах цэс
Дуу хөгжим [7]
Бодрол, нийтлэл [13]
Спорт [0]
Монгол кино [0]
Гадаад кино [1]
Дотоод мэдээ [8]
Гадаад мэдээ [4]
Танин мэдэхүй [3]
Нутгийн мэдээ [8]
Зурхай [1]
Сонжоо [1]
Тоглоом [0]
Программ хангамж [1]
Боловсрол [0]
Утга, уран зохиол [4]
Онигоо [2]
Зөвлөгөө [3]
Арилжаа [0]
Зураг [3]
Мини ЧАТ
200
Та саналаа өгнө үү
Та төрсөн нутагтаа ажиллахыг хүсдэг үү?
Total of answers: 61
Статистик

Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0




free counters


Нэвтрэх
Main » 2010 » January » 22 » Тэсэлгүй бичсэн хэдэн үгс (заавал уншаарай)
1:09 AM
Тэсэлгүй бичсэн хэдэн үгс (заавал уншаарай)
http://i40.mindmix.ru/36/2/20236/83/367083/23201661_21814353_6223956_11256383.jpeg

Сүүлийн хэдэн өдөр эх болсон нутгаасаа сэтгэл, урам хугалсан мэдээ цөөнгүй авах боллоо. Монгол дээлээ алдах гэж байна, хөөмийгөө алдаад хятдуудад зүгээр л өгчихсөн. Гэтэл энэ бүхэн ингээд дууссангүй, Монгол түмний оюун сэтгэлгээний гарамгай зүтгэлтэн, XIX зууны их соён гэгээрүүлэгч, V дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаа гуайн зохиосон "Үлэмжийн чанар" дууг хятад түмэнтэй өвөрлөн, монгол үндэстэндээ хайртай, Чингисийн үр сад гэдэг нөгөө иргэд маань дуулчихаж.
 За дуулах нь ч яахав, бололгүй л яахав.  Гэтэл дуулах дуулахдаа зүгээр дуулчихсангүй, Хятад хэл дээр, дээр нь эвдээд, ремикс маягийн юм болгоод ёстой нэг тэр дуу энэ хужаад ямар гэм хийгээ вэ гэмээр болтол дуулчихажээ. Ёстой хэрэг алга. Уг нь Догшин ноён хутагт Лувсанданзанравжаа гуайн энэ дууг чинь Ар нутгаар нутаглан, газар шороондоо эзэн нь сууж, үндэстэн олноо үргэлжлүүлэх гэж байгаа бид чинь тэгэж эвдэж дуулах нь битгий хэл тал дуулахаасаа ч эмээдэг байлтай. Сая хүртэл нэт-с сонсож байхдаа таслаад цонхоо хааж зүрхэлсэнгүй. Нэг удаа бүтэн дуулахад 1000н удаа дарь эх тарнийг уншиссантай тэнцдэг гэдэг. Тэгсээр байтал энэ нэг юм бүр ийм болгоод дуулчихдаг.
Миний санаж байгаагаар ENIGMA хэдэн жилийн өмнө та бидний сайн мэдэх Норовбанзадгуайн дуулсан дууг авч ашигласнаар бас асуудал үүсч байсан удаатай. Гэтэл одоо монголын соёлын өвийг хамгаалж байх ёстой Боловсрол, соёл шинжилэх ухааны яам хаана юу хийж явна вэ? Арай энэ тухай мэдээгүй юм биш биз дээ? Сайд минь та хаана явна вэ?
Одоогийн МУ -н Ерөнхийлөгч, тухайн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан Ц.Элбэгдоржийн засгийн газраас гаргасан 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Дугаар 244-р тогтоол болох "Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр"," Соёлын өвийг хамгаалах тухай " хуулийн Дөрөвдүгээр зүйл. "Соёлын биет бус өвийг өвлүүлэн уламжлуулах" (үүнд яах аргагүй л
4.1.3. ардын уртын болон богино дуу, тууль, тэдгээрийг дуулах, хайлах арга барил,

4.1.5. хөөмий, исгэрээ, аман болон тагнай ташилт зэрэг өгүүлэхийн эрхтний шүтэлцээт урлаг, тэдгээрийг илэрхийлэх арга барил;

4.1.6. үндэсний хөгжмийн зэмсгийг урлах,хөгжимдөх, аялгуу тэмдэглэх арга барил;

4.1.7. ардын уламжлалт бүжиг, бий, биелгээ;

гээд буруу хараагүй бол бичээстэй л байгаа юм даа)зэрэг хууль тогтоомжууд хаана хэрхэн хэрэгжиж байна. Зүгээр л Монголын хууль 3 хоног гэдэг шиг юм болоод цагаан цаасан дээр осолдолгүй хараар тэмдэглэн бөглөж, гар өргөн батлаж, ажлын тайландаа нэг өдөр оруулж шалгуулчихаад, хуулийнхаа заалтыг хэд хэдээр нэмж өгөөд өнгөрчихсөн үү? Хэрэв тэр үеэс энэ бүхэн баталсан, гаргасан ёсоороо хэрэгжисэн бол одоо бид нарт ингэж бухимдах хэрэг байх байсан болов уу? Уг нь аль 2005 оноос эхэлж, 2006 онд ахин засварласан л байх шиг байх юм.

Өвөр Монголчуудыг хэрхэн монголчууддаа хайртай, ямар их элэгтэй, хятадын дарлалд хэрхэн дарлуулж байгаа гэх зэргээр бичиж байсан хэд хэдэн нийтлэлийг би уншиж ирсэн. Үнэхээр л ... гэж бодож тэднийг хүлээн зөвшөөрөх шахан явсан миний энэ үзэл ойрын хэдэн өдөр эрс өөрчлөгдөж, тэднийг үзэх ядмаар ч юм шиг сонин сэтгэгдэл төрөх боллоо. Магадгүй тэдний буруу биш байж болох ч Хятадуудад Монголчуудыг өгөх ганц зам нь тэд л болж байгаа. Учир нь Өвөр нутгаар нутаглах Өвөр монголчууд гэх хүмүүс яах аргагүй Монгол газар шорооноос хятадад үлдсэн хүмүүс мөнөөсөө мөн. Гэхдээ хүн амын 20 хүрэхгүй хувийг Өвөр монголчууд эзэлж байна. Тэр 20 хувь нь ч цагийн эрхээр уусаж байгаа биз.

Гэхдээ ганц энэ бүхэн өвөр монголчуудад буруу байсангүй. Мөнгөний дон шүгэлсэн манай хэдэн урлаг соёлынхон соёлын change гэхчийг аль дээр үеэс урд хөршид очин Бид ижил цустай ахан дүүс хэмээн хошгоруулж хэдэн төгрөг салгалаа гэтэл харин ч эсэргээрэй өөрсдөөрөө дамжуулан үндэстнээрээ хошгорч буй мэт харагдуулаад одоогийн цаг үетэй золголоо. Үр дүн нь илт харагдаж л байна. Саяхны нэг шар мэдээнээс уншиж байхад манай хэдэн урлагийнхны дээл гоёлыг хийдэг урланчид маань хөршийндөө очиж сургалт хийж, шавь буулгаж, өөрсдөө ч хийж бишгүй хэдэн цаас олсон хэмээн бахархан ярьж буй нь чих дэлсээд л авсан. Ингээд ч дуусчихсангүй, нөгөө хэдэн урлаг соёлын маань одууд, бидний хүндлэн сонсдог дуучид, хөгжимчид, жүжигчид маань урд нутгийн хүргэн бэр болсоор. Хүний хувийн амьдрал гэж хэлж болох ч өвөг дээдсээс минь захин үлдээсэн Төр ариун байхыг түшмэдүүд мэдтүгэй, Цус ариун байхыг бүсгүйчүүд мэдтүгэй гэдэг үгийг бас бодолцмоор л юм. Зогсоо зайгүй л их эзэн хааныхаа нэрийг эрээ цээргүйгээр түрийлэн барьж, цээжээ дэлддэг бид нар үнэн хэрэгтээ түүнээсээ авч үлдэх ёстой нандин бүхнээ, үргэлжлүүлэх ёстой өв соёлынхоо эзэн нь байж чадаж байгаа билүү. Манайхныг нутагтаа оруулж, бизнес хийлгэж, дуу хөгжим эгшиглүүлж буй ч энэ бүхэн нанхиадуудын хар хайрцаг гэгчийнх нь бодлого хэрэгжиж буй шүү дээ. Очиж дуулж, хуурдаж явахдаа ядаж битгий та нар шавь буулгаж, өнөө маргаашийн амьдрлаа аргацаа л даа. Амьдрал гэдэг чинь цаашаа үргэлжилэх цаг хугацаа шүү дээ...

ӨВӨР МОНГОЛЧУУДАА, та нар Монгол, Монгол шигээ байж чадахгүй бол ядаж битгий өөрсдөөрөө дамжуулан ханаж цадахаа үл мэдэх наад хэдэн нанхиадуудад өөрсдийн соёлын, түүхийн үнэт зүйлсээ өгөөд бай л даа. Ар Монголчуудаа, та нар өөрсдийнхөө зүйлд эзэн шиг нь байгаа ч дээ....


төгсгөлд нь тэр нэг хужаа одын чихарсан юмыг оруулъя(үнэхээр бухимдсандаа үүнээс сайхнаар хэлж чадсангүй, өршөөнө бизээ)




Ангилал: Бодрол, нийтлэл | Үзсэн: 1443 | Нэмсэн: MONUA | Тагууд: Тэсэлгүй бичсэн хэдэн үгс (заавал у | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 5
0  
5 Ulzii   (2011-04-08 10:29 AM) [Entry]
uul ni ene asuudal nileen ert l suhugdsun bailtai tegsen odoo yagl heweeree bna MONGOL-chuudaa

0  
4 Hulan   (2010-01-23 1:21 PM) [Entry]
neeree oirdoo yasan ih iiimerhuu yum sonsoj bnaaa?? angry

0  
2 bayar18   (2010-01-22 11:44 AM) [Entry]
uneheer ch iim zyiliig bi syyliin hed honog yzlee, harlaa. yamar ch mongol hyn eniig sonsson durgyi ni ilt hyrne gedegt bi itgej bna. ene baidliig bid zygeer haraad uurlaad buhimdaad suuh bish haraagyi sonsoogyi hymyyst damjuulj helmeer ym bid chin mongolchuud biz dee. estoi heleh muu yg alga

0  
3 Uyanga   (2010-01-22 5:13 PM) [Entry]
harin tiim bgazde arai l denduu dawarcan!!! chinii helj bga zow shoo sonsoogui humuust heleh heregtei

0  
1 Uyanga   (2010-01-22 6:13 AM) [Entry]
Xmmmm. gutmaariii
Heleh muu ug ch alga daa neeree... angry

Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Хайлт хийх
Аялгуу Интернэт Радио
Манай Радиог өөрийн сайт болон блог дээр байрлуулахыг хүсвэл <iframe src="http://radio.tseg.mn/?page_id=37" frameborder="0" marginwidth="0" marginheight="0" scrolling="no" width="191" height="46"></iframe> хуулж аван тавиарай.

radio.tseg.mn
Хайлт хийх
Манай сайт ХҮМҮҮНЛЭГийн ямар ч үйлсад туслахад бэлэн



Хуанли
«  January 2010  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх
Архив
Найз сайтууд

















  • Create your own site
  • Топ сэтгэгдэл бичигч
    1
    Нэр: Temka
    Сэтгэгдэл: 21
    2
    Нэр: Hulan
    Сэтгэгдэл: 19
    3
    Нэр: Uyanga
    Сэтгэгдэл: 16
    4
    Нэр: Ulzii
    Сэтгэгдэл: 15
    5
    Нэр: Naraa
    Сэтгэгдэл: 9
    6
    Нэр: MONUA
    Сэтгэгдэл: 7


    Сүүлийн сэтгэгдэл
    2012-01-10
    Бичсэн:chuka
    Сэтгэгдэл: yanztai oshoo ihiig oruularai
    2012-01-10
    Бичсэн:chuka
    Сэтгэгдэл: oird nutagaa haraagvi saihan blaa
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: ene odoo hden jiliin omnoh sait we 10 onoos hoish nemsen medee medeelel bn uu Ene admin ni eswel mashind dairuulaad gazar deeree chad hiitsiimuu. tgd bas Dornod.tk-aa yamar baina daa gechihjee medeej hariult ni teneg shaasan medee medeelel olniig urialan duudaad tsugluulj chadwal goe l boloh bsan bh l da daanch tiim ym bolohgui ym daaaaa
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Нэгдэв, Даанч энд чинь амьд хүн байна уу??? Эсвэл танайх дампуурал шаагаад нэтээ хаалгаад усныхаа мөнгөө төлөөгүй гэж усаа таслуулааад гэрэлнийхээ мөнгөө төлөөгүй гэж гэрлээ таслуулаад байрныхаа түрээсийн мөнгөө төлөөгүй гээд байрнаасаа хөөгдөөд эзэндээ зодуулаад зугтаачихсан юм уу??? Тэгээд сандраад зугтааж байхдаа Дорнод.тк-гаа устгаж чадалгүй энэ хэвээр нь орхиод зугтаачихсан юм уу тэ???
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: hey adminaa kaspersky 11iin license code bn uu bwal tathaar tawichih teh uu
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Nutgiinhaa talaar oshoo goe goe medeelel shaagaarai kokshoon
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Зам дээр цагираг боов хэвтэж байв. Үнэг,
    -Өө муу шүүшиг гэж үнэрлэчихээд цааш шогшив. Цагираг боов араас нь,
    -Тэгж ярьвал би чиний дуртай өнхрүүш байна. Хүчиндүүлчихээд хэвтэж байна гэж дээ. Eox uidaj bn shuu haraal id
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: shine medee nemeech deee olig boltsiin piz daa hun amitan orj sonirhoj uzeed gutarch bgaa bh daa haraal id eswel zugeer l Delete shaa l daaa onigootoi ym a piz daaaaaa gej adminiih ni omnoos bogs ulaij bn shuu
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: bombogoo oshiglochihood ooroo ardaas ni guideg hol bombog neg teneg. Pask duuren mongotei bj mongo nehej awaad bdag konduktor neg teneg. Ooroo zaachihaad butsaagaad asuugaad bdag bagsh neg teneg gej. Hol bombog shig teneg sportiig sonirhdog ter teneg utgagui panat gd bgaa humuus ni buur ch mangar shaasan whahaha. Delhiin hemjeend oligtoihon shig panat ch bolj chdahgui ym bj Dornodchuud bid panadaar yahaw deee tongue
    2011-08-02
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: minii nutag uneheer shan nutag shuuu


    Copyright MONUA.ucoz.com © 2024
    Free website builderuCoz