Thursday, 2024-11-28, 5:56 PM
ЗалУусыН Дорнод
дорнод аймгийн залуусын цуглах цахим цэг
Тавтай морил Guest | RSS

//monua.ucoz.com/monuaradio/982x101radiobanner.jpg

Үндсэн цэс
Туслах цэс
Дуу хөгжим [7]
Бодрол, нийтлэл [13]
Спорт [0]
Монгол кино [0]
Гадаад кино [1]
Дотоод мэдээ [8]
Гадаад мэдээ [4]
Танин мэдэхүй [3]
Нутгийн мэдээ [8]
Зурхай [1]
Сонжоо [1]
Тоглоом [0]
Программ хангамж [1]
Боловсрол [0]
Утга, уран зохиол [4]
Онигоо [2]
Зөвлөгөө [3]
Арилжаа [0]
Зураг [3]
Мини ЧАТ
200
Та саналаа өгнө үү
Та төрсөн нутагтаа ажиллахыг хүсдэг үү?
Total of answers: 61
Статистик

Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0




free counters


Нэвтрэх
Main » 2010 » January » 20 » Сахилгагүй мангар пацаан
12:16 PM
Сахилгагүй мангар пацаан
boy

Өөрийн блог дээр аль 2008 оны 11-р сарын 17-нд (Ид улайрсан блогчин байх үедээ) оруулж байсан нэг нийтлэлийг орууллаа. Хэрвээ блогт маань зочилмоор санагдвал ЭНЭ ЛИНК дээр дараад зочилно биз дээ хө.

Заяцын 2-р атман явсан тухай бичлэгийг уншаад бага насаа эрхгүй дурслаа. Бас ч хөгийн сахилгагүй жаал байж дээ, би.

Балкон дээрээ гарч байгаад л хүний толгой дээрээс ус шиднэ, шүлсээ хаяад л далд орчихно. Зуны халуун өдөр дээрээсээ ус асгуулсан хүн бол тоохгүй, харин өвлийн хар хүйтэнд усаар юүлүлсэн хүмүүс хараалаа барж гүйцнэ. Заримд нь баригдна. Тэгээд л ээждээ нүдүүлнэ дээ.

За тэр ч гайгүй дээ. Миний хийж байсан террорист үйлдлүүдээс хамгийн жигшүүртэй нь 5 давхрын чардаак дээрээс муужгай шидэж байсан явдал. Одоо бодохоор дотор муухайрах ч шиг. Гайхал муужгай газарт заавал дөрвөн хөллөж буугаад болдоггүй. Тэхээр нь нөгөө муужгайгаа барьж аваад 4 хөлийг нь сайн гэгч нь баглаж хүлээд л шидчихнэ. Нам!

Би гурван настайдаа анх ТВ-ээр гарсан гэдгийм. Замын хажууд зогсоод машин руу чулуу шидэж байтал Монгол ТВ-ийн камер хажууд бичлэг хийж байсан нь таарчихгүй юу.

Шал заваан жаал байсаан. Бөглөө түүнэ. Хуруу болгондоо үү ургуулчаад л шал тоохгүй давхиж явдаг байлаа шд. Хэ хэ. Тэвэг өшиглөнө. Тэвгийг бол ч харин угсрана, өсгийдөнө, өлмийдөнө, салтаадна, үхэрдэнэ, нэг дор 500-г өлхөөн өшиглөчихдөг догь тэвэгчин явлаа. Харин бөөр хааяа өвддөг болсон шалтгаан нь энэ байж магадгүй.

Хажуугийн 96-р байрныхантай байнга чулуугаар байлддаг байсийм. Харамсалтай нь дандаа ялагдана. 96-ынхан аймаар том том нохойтой. Биднийг бүр орцондоо ортол туулгадаг байсийм даа. Дараа нь 9 сарын 1-нд 96-гийн чулуун дайны баатар, заналт дайсан болох Жавхаа гэдэг бандитай нэг ангид хамт орчихдог юм. Над руу чинь хялалзаж долилзоод л, би ч мөчөөгөө өгөхгүй кармаандаа гар зангидаастай. Гэхдээ удалгүй сайхан найзууд болсоон.

Байшингийн гадуурхи ТҮЦ-нүүд дээгүүр харайж эр зоригоо шалгадаг, шаариган дугуйтай Санкийт хэмээх түрдэг машин хийж уралддаг, хааяа гол явж загас барьдаг. Загас барих ч гэж дээ. Ганц хоёр жараахай барьсан болоод л түүнийгээ буцаагаад шидчихдэг байсан. Ещё том загас бариулаарай гэж. Даанч дахиад л жараахай баригдана.

Би ерээд оны шилжилтийн ороо бусгаа цагийн хүүхэд. Мөнгөтөй л болвол ТҮЦ рүү напелеон, дугуй еэвэн хоёрт гүйнэ. Нээрээ манай ангийн Ганзориг гэртээ үнэхээр сайхан гамбир хайрдаг байсныг санаж байна. Хөвгүүд хичээлээ тараад л тэднийд очино. Хүн бүхэн ээлжилж гурил зуурч  элдээд л, гамбир хайраад л, утаа май тавьж, ханиалгаж, хахаж цацаад л янзын гоё.

Би л лав ангийн атаман байгаагүй. Гэхдээ ангийн даргаар 2 жил сонгогдож үзсэн. Даанч удирдан зохион байгуулах авъяас муутайгаа хар багадаа л ойлгосон. Хэ хэ. Гонконгийн сувгаар нохой зодоон үзэж, Бэйкстрийт боис сонсож, Sega-нд хонож бага нас маань өнгөрсөн дөө. Дурсах юм зөндөө их. Хэрвээ эргээд бага насандаа очиж болдогсон бол, хэзээ ч тэр хөөрхий муужгайнуудыг чардаакнаас шидэж, дүн өвлийн хүйтэнд хүний толгой дээрээс ус цацахгүй л байсан юм. Тэгээд ер нь, би багадаа тэрийг ч тэгчихдэг байж, энийг ч ингэчихгүй яав даа гэж харамсах зүйл олон гардаг шүү.
Ангилал: Бодрол, нийтлэл | Үзсэн: 1610 | Нэмсэн: Altan5465 | Тагууд: бага нас | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 7
0  
7 Batuka   (2010-01-29 5:20 PM) [Entry]
хайрлах сэтгэлгүй харгис алуурчин бацаан байсан
байна ш дэээ
хөөрхий тэр муур Чамайг тэгээд шидүүл яахав сайхан байх уу хэхэхэ

0  
6 onhruush   (2010-01-22 5:56 PM) [Entry]
yohhhh laaaag sahilgagui nuhur bsan beenshd hnnnn ....batsaan bsn ue genet zuras hiigeel ungurdug beenshd he he zarim neg yumiig sanuulan goy bichsen bn he he biggrin

0  
5 Hulan   (2010-01-21 10:00 AM) [Entry]
hehe huurhun yuma.. sahilgagui nohor bsan bh n beesht hehe.. baga nas sanagdchihla... /sanaa aldav/

0  
4 MONUA   (2010-01-20 8:22 PM) [Entry]
Хэзээ ч билээ би үүнийг уншиж байсан юм байна. Маш гоё болсон байсан, өөрийн эрхгүй бага насаа бодож, санаж байж билээ... Манай Хуягаа ч гоё бичдэг шүү....

0  
3 Uyanga   (2010-01-20 7:46 PM) [Entry]
ene tuuh chin ih huurhun yumaa
yaag oros huuheldei uzej bgam shig sanagdchlaa smile

0  
2 Altan5465   (2010-01-20 7:27 PM) [Entry]
Тийм ээ. Блогдсонгүй их л удлаа sad

0  
1 Uyanga   (2010-01-20 7:01 PM) [Entry]
Ene Altan5465 ooroo yumuu tee biggrin

Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Хайлт хийх
Аялгуу Интернэт Радио
Манай Радиог өөрийн сайт болон блог дээр байрлуулахыг хүсвэл <iframe src="http://radio.tseg.mn/?page_id=37" frameborder="0" marginwidth="0" marginheight="0" scrolling="no" width="191" height="46"></iframe> хуулж аван тавиарай.

radio.tseg.mn
Хайлт хийх
Манай сайт ХҮМҮҮНЛЭГийн ямар ч үйлсад туслахад бэлэн



Хуанли
«  January 2010  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх
Архив
Найз сайтууд

















  • Create your own site
  • Топ сэтгэгдэл бичигч
    1
    Нэр: Temka
    Сэтгэгдэл: 21
    2
    Нэр: Hulan
    Сэтгэгдэл: 19
    3
    Нэр: Uyanga
    Сэтгэгдэл: 16
    4
    Нэр: Ulzii
    Сэтгэгдэл: 15
    5
    Нэр: Naraa
    Сэтгэгдэл: 9
    6
    Нэр: MONUA
    Сэтгэгдэл: 7


    Сүүлийн сэтгэгдэл
    2012-01-10
    Бичсэн:chuka
    Сэтгэгдэл: yanztai oshoo ihiig oruularai
    2012-01-10
    Бичсэн:chuka
    Сэтгэгдэл: oird nutagaa haraagvi saihan blaa
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: ene odoo hden jiliin omnoh sait we 10 onoos hoish nemsen medee medeelel bn uu Ene admin ni eswel mashind dairuulaad gazar deeree chad hiitsiimuu. tgd bas Dornod.tk-aa yamar baina daa gechihjee medeej hariult ni teneg shaasan medee medeelel olniig urialan duudaad tsugluulj chadwal goe l boloh bsan bh l da daanch tiim ym bolohgui ym daaaaa
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Нэгдэв, Даанч энд чинь амьд хүн байна уу??? Эсвэл танайх дампуурал шаагаад нэтээ хаалгаад усныхаа мөнгөө төлөөгүй гэж усаа таслуулааад гэрэлнийхээ мөнгөө төлөөгүй гэж гэрлээ таслуулаад байрныхаа түрээсийн мөнгөө төлөөгүй гээд байрнаасаа хөөгдөөд эзэндээ зодуулаад зугтаачихсан юм уу??? Тэгээд сандраад зугтааж байхдаа Дорнод.тк-гаа устгаж чадалгүй энэ хэвээр нь орхиод зугтаачихсан юм уу тэ???
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: hey adminaa kaspersky 11iin license code bn uu bwal tathaar tawichih teh uu
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Nutgiinhaa talaar oshoo goe goe medeelel shaagaarai kokshoon
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Зам дээр цагираг боов хэвтэж байв. Үнэг,
    -Өө муу шүүшиг гэж үнэрлэчихээд цааш шогшив. Цагираг боов араас нь,
    -Тэгж ярьвал би чиний дуртай өнхрүүш байна. Хүчиндүүлчихээд хэвтэж байна гэж дээ. Eox uidaj bn shuu haraal id
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: shine medee nemeech deee olig boltsiin piz daa hun amitan orj sonirhoj uzeed gutarch bgaa bh daa haraal id eswel zugeer l Delete shaa l daaa onigootoi ym a piz daaaaaa gej adminiih ni omnoos bogs ulaij bn shuu
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: bombogoo oshiglochihood ooroo ardaas ni guideg hol bombog neg teneg. Pask duuren mongotei bj mongo nehej awaad bdag konduktor neg teneg. Ooroo zaachihaad butsaagaad asuugaad bdag bagsh neg teneg gej. Hol bombog shig teneg sportiig sonirhdog ter teneg utgagui panat gd bgaa humuus ni buur ch mangar shaasan whahaha. Delhiin hemjeend oligtoihon shig panat ch bolj chdahgui ym bj Dornodchuud bid panadaar yahaw deee tongue
    2011-08-02
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: minii nutag uneheer shan nutag shuuu


    Copyright MONUA.ucoz.com © 2024
    Free website builderuCoz