1.Усаа хэмнэ: Дэлхий дээрх бүх усны зууны гурван хувь нь цэвэр ус байдаг. Гэтэл дундаж айлын усны хэрэглээний 25 орчим хувь нь шүршүүрт ороход зарцуулагддаг. Дөрвөн гишүүнтэй гэр бүл өдөр бүр 5 минут усанд ордог гэж тооцвол долоо хоногт 2500 гаруй литр ус хэрэглэдэг байна. Түүнчлэн бид цэвэр усныхаа ихэнхийг жорлонгийн ус татахад ашигладаг. Тэгвэл бид хэрхэн мөнгө болон усаа хэмнэж болох вэ? Энэ тун амархан. Хэмнэлттэй шүршүүрийн толгой минутанд 5.5-7.5 л ус шахдаг бол стандарт шүршүүрийн толгойг хэмнэлттэйгээр солисноор 4 гишүүнтэй айлын хүн бүр өдөрт 5 минут усанд орлоо гэхэд жилд 75.500 л ус хэмнэх юм. Харин жорлонгийн усны хувьд НЕТ (High Efficiency Toilets) нь усны хүчинд нөлөөлөлгүйгээр 00-ыг цэвэрлэх явцад зарцуулах усыг 60 орчим хувиар багасгадаг. 2.Хэрэглээгээ багасга: Ганц аяга цай бэлтгэхийн тулд 1 л ус буцалгадаг бол, үзсэн үзээгүй телевиз, радио, хүнгүй өрөөний гэрлүүд байнга асаалттай байдаг бол, зарим нэг зүйлсийг огт хэрэглэлгүйгээр хаядаг бол дээрх үйлдлүүдээ хянаснаар хог хаягдал, бохирдолт, агаарт цацагдах карбоны хэмжээг багасгаж улмаар дэлхийн бохирдлыг бага ч гэсэн багасгах боломжтой юм. 3. Живхний оронд даавуу хэрэглэ: Жил бүр хүүхдийн живх хийхийн тулд 150.000 гаруй тонн цаас, 12.000 тонн хуванцар хэрэглэдэг байна. Тиймээс та хүүхэддээ живхний оронд даавуу хэрэглэснээр байгаль орчноо бохирдуулах нэг ч гэсэн алхамаас татгалзаж байна гэсэн үг. 4.Дахин боловсруул: Хог түүдэг хэмээн бидний аз үздэг хүмүүсийн ачаар хаягдал хөнгөн цагаан, шил, хуванцар болон цаасны 1/3-ыг дахиж ашигладаг байна. Хаягдал хөнгөн цагаан савыг дахиж хэрэглэснээр нэг сав шинээр хийхэд зарцуулах энергийн 5%-ийг хэрэглэдэг. 1 тонн хаягдал цаасыг дахин хэрэглэсэнээр 60 хүртэлх хувийн тог хэмнэх бөгөөд,17 мод, 26.500л ус, 27 кг агаарын бохирдол үүсэхээс хамгаалдаг байна. 5.Дахиж хэрэглэ: Таны хэрэглэсэн зүйлс хэдэн cap, өдөр, цаг бүр минутын дотор хог хаягдал болдог. Тиймээс дахин хэрэглэх боломжтой даавуун тор, шилэн саванд савлагдан зарагддаг бүтээгдэхүүнийг авч хэрэглэн дахиж хэрэглэснээр хог хаягдал, бохирдол агаарт цацагдах карбоны хэмжээг багасгах юм. 6.Халаагчнаас хол бай: Халаагч нь дэлхийн дулааралтад багагүй нөлөөтэй. Учир нь их хэмжээний энергиэр бага хэмжээний дулаан ялгаруулдаг, цагт ойролцоогоор 1 кг карбон агаарт цацдаг. Түүнчлэн сэнстэй халаагуурууд ч гэсэн тэднээс дутахгүй. Тэрхэн хэсэгтээ дулаан ялгаруулдаг онцлогтой тул өрөөг халаахад хангалтгүй байдаг аж. 7.Аяга таваг угаагчаа дүүргэ: Өрхийн усны зарцуулалтын 15 хувь нь аяга таваг угаах машинд зарцуулагддаг. Энэ усыг халаахад зуу зуун кг карбон агаарт цацагддаг бөгөөд дундаж аяга таваг угаагч машин нэг угаалтанд 40 л ус зарцуулдаг байна. Хэрвээ та аяга таваг угаагчаа зөвхөн дүүргэсэн үед нь ажиллуулсанаар өдөрт 40-80 л ус хэмнэж, түүнтэй холбоотой тос, газ хэмнэнэ. Мөн аяга тавгаа угаагч машины хатаах программаар биш тавиур дээр тавьж хатаах, шинэ угаалгын машин авахдаа А эсвэл түүнээс дээш (А+, А++) байхад нь анхаараарай. 8.Нарны энергийг ашигла: Нэг өрхийн тогны мөнгөний 15 хувь, агаарт цацагдах карбоны ихэнх хувь нь ус халаахад зарцуулсан энергийг гаргаж авах явцад үүсдэг. Цахилгаан халаагуураар 13 л ус халаах тутамд 1 кг орчим карбон агаарт цацагдаж байдаг бөгөөд нарны энергийг ашиглан ус халаах систем худалдаж авбал та гэрийнхээ халуун усны хэрэгцээний 90 хувийг хангахуйц усыг нарны энерги ашиглан үнэгүй халаах боломжтой болно. Мөн жил бүр цахилгаан халаагуураар ус халаахад агаарт цацагдах 2.5 втон карбон цaцaxaac хамгаална. 9.Нарны энергийг ус халаахаас гадна тог үйлдвэрлэхэд ашигла: Ойрын хугацаанд нарны энергээс тог үйлдвэрлэдэг хавтангууд 2 жилд зардлаа нөхөж чадахуйц хүчин чадалтай, хямд болох аж. Үүний хажуугаар цахилгаан хэрэглээгүй киловат цаг тутамд 750 гр карбон агаарт цацагдахаас сэргийлэх ажээ. 10.Шинэлэг санааг ашиглаж сурцгаая: Бидний хэрэглэдэг ердийн гэрлийн шил гэрлээс илүүтэйгээр дулаан (95%) ялгаруулдаг байна. 20 ватын гэрлийн шилээр 100 ватын ердийн гэрлийн чийдэнгийн гаргадаг гэрлийг гаргадаг бөгөөд 8-9 дахин урт насладаг байна. 1 CFL-г дунджаар 5 жил хэрэглэнэ гэж тооцвол энгийн чийдэнгийн 1/4 хүртэлх энергээр 100% гэрэлтэж, 635 кг карбон агаарт цацагдахаас сэргийлэх юм. ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~ Mөн эдгээрээс гадна шүлсээ гудажинд хаяхгүй байх, машин тэргээ голын усанд угаахгүй байх, мод ургамал тарихгүй юмаа гэхэд ядаж хугалж гэмтээхгүй байх, голын усaнд болон эргээр хог хаягдлаа хаяхгүй байх гэх мэтээр зүгээр л ойр зуурын зүйлс ч гэсэн эх дэлхийгээ аврахад тус болно шүү дээ. Тийм болохоор манайхан цугтаа Ногоон дэлхийгээ аварцгаая |