Хаях юм бол намайг яг л одоо хая Байгаа сайхан бүхнийг минь Барагдаж дуусахаас өмнө Балиар энэ амьдралаас залхаж зугтахаас нь өрсөж Хаях юм бол намайг яг л одоо хая !
Жаргаах юм бол намайг яг л одоо жаргаа Жавартай дулаантай насыг минь Жамаараа хөрөхөөс нь өмнө Жавхаат алаг нүдийг минь Жаран үрчлээс болохоос нь өрсөж Жаргаах юм бол намайг яг л одоо жаргаа !
Орхих юм бол намайг яг л одоо орхи Орь залуу насыг минь Огшиж гундахаас нь өмнө Оргилуун халуун хүслийг минь Оргүй алга болохоос нь өрсөж Орхих юм бол намайг яг л одоо орхиоч !