Москвагийн цагаар
16.57 -н байдлаар нас барагсадын
тоо 2-оор нэмэгдлээ. Эх сурвалжийн мэдээлсэнэр
нийслэлийн эмнэлэгт хургэгдсэн хүмүүс нилээн хүнд бэртэлтэй байгаа.
3 сарын 29нд Москва
хотын метронд 2 тэсрэх бомбог дэлбэрчээ. Эхний дэлбэрэлт нь москвагийн цагаар 07:57 "Лубянка” метроны буудал дээр , дараагийх нь 08:37 "Парк культуры” метроны будал дээр тус
тус болсон . Суулийн мэдээгээр
ойролцоогоор 40 хүн амь насаа алдаж, 70 хүн гэмтэж нийслэлийн эмнэлэгт
хургэгдсэн байна.
Суулийн мэдээгээр (17:50
)дэлбэрэлтийн улмаас москвагийн эмнэлэгүүдэд 63 хун хургэгдсэнээс 3н хүн онцгой хүнд байдалд, 27 хүн хундэвтэр
байдалд байна.
Одоогийн байдлаар 22 цогцийг
илрүүлэн таньсан байгаагаас 19 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй болох нь тогтоогджээ. Нас
барагсадын дунд бага насны хүүхэд байгаагүй, харин ихэнх нь 40 хүртлэх насны хүмүүс
байсан байна.
Нэг дэх одрийн терактад
ортож гэмтсэн 3н гадаадын иргэн эмнэлэгээс гэртээ хүргэгдсэн байна гэж Оросын онцгой
байдлын яамнаас мэдээллээ.
Улсын болон нийслэлийн
засгийн газраас нас барагсадын ар гэрийнхэнд мөнгөн төлөөс болгон 1 сая рубль тус тус гаргахаар болжээ.
Хунд бэртэл авагсадад 400 мянган рубль, хөнгөн бэртэл авагсдад
200 мянган рубль мөн тус тус олгохоор тогтсон байна.
MONUA NEWS ОХУ-с мэдээллээ (Дээгий) |