Арай ингэж доромжилж болохгүй байлтай Чингис хааны үр удмынхан Хорин мянган турк хүргэн (цаг алдалгүй орчуулж өгсөн найз нартаа баярлалаа)
Монголоос ойрын хугацаанд төлөөлөгчид ирэх нь ээ. Тэдний гарт маш сонирхол татахаар арилжааны хүсэлт байгаа юм байна. 6-н эмэгтэйд 1 эрэгтэй ноогддог Монголд, хурдацтайгаар багасаж байгаа хүн амаа ихэсгэхийн тулд Турк улсаас 20,000
эрэгтэйг хүсч
байна.
Нэг
талаас Хятад нөгөө талаас нь Орос...
Төв Ази дах далайд гарцгүй, хаашаа л харвал тал хээрээр хүрээлэгдсэн энэ улсын нийт газар нутгийн хэмжээ 1,5 сая км2 буюу Туркээс 2 дахин их... Хүн ам нь ердөө л 3-хан сая.
Энэ улс бол Монгол.
Монголын
Их Эзэн Чингис хааны нутаг... Бүс нутгийн хувьд 2 том гүрний завсар оршин олон жилийн турш Оросын ноёрхолд байсан Монгол нь газар тариалан, уул
уурхай, мал аж ахуй болон аялал жулчлалын эдийн засагтай орон юм. Гадаад худалдаа нь ердөө 3 тэрбум долларт хүрэх энэ улс 45 сая толгой малтай.
Монгол бол адуун сүргийн хамгийн чөлөөтэй бэлчээрлэдэг орон юм.
Харин Монгол улсын ач холбогдол нь
Туркүүдийн хувьд бусдаас
өөр. Орхоны хөшөө дурсгалт цогцолбор болон бусад
Түрэгийн үеийн түүхийн дурсгалууд нь Туркийн түүхэнд маш том байр суурь эзэлдэг.
Шударга Ёс Хөгжилийн Нам (AKP - Эрх баригч хүчин) энэ онцлогийг
харгалзан үзэж "Монгол болон Төв Азийн орнуудтай улам
гүнзгий харилцаа
тогтоох" бодлогоо хэрэгжүүлж харилцаагаа улам сайжруулсаар байна. Ерөнхий
Сайд Режеп Тайып Ердоган-ы зочилж байсан Монгол улсад 4-н Турк сургууль байдаг аж.
Туркийн Хамтын Ажиллагаа болон Хөгжлийн Удирдах Газар(TIKA)ын шугамаар энэ
улсад олон төрлийн үйл ажилгаанууд явуулдаг байна. Орхоны хөшөө дурсгалт
цогцолбор уруу явдаг Билгэ Хааны замыг засварлах ажил нь эдгээрийн нэг юм. Хоёр
улсын хоорондох гадаад худалдааны хувьд төдий л нааштай зүйл байхгүй. Монголын
3 тербум долларын гадаад худалдааны эргэлтэд Туркийн експортын эзлэх хэмжээ нь
9.5 сая доллар юм.
3 дах
хөрш Турк
Газарзүйн байрлалын
хувьд хавчигдмал Монгол улс нь түүхэн холбооноосоо улбаалан Туркийг "Гурав дахь
Хөрш” улс гэж үздэг. 2 орны харилцан хамтын ажиллагаа эрчимжсээр байна. Төлөөлөгчид
ирсээр л, буцсаар л. Ойрын хэдэн өдрүүдэд ч мөн Турк улс уруу төлөөлөгчид ирэх
гэж байна. Харин энэ удаа тэдний хавтсанд тун өөр бичиг баримт бий.
Тэр нь юу гээч?
Монгол улс улам бүр багассаар байгаа хүн амын асуудалдаа арга зам хайж байна. Оросын
харьяалалд өнгөрсөн он жилүүдэд Лалын шашинт ажилгүй, залхуу монгол залуучуудын
ихэнх нь архинд оржээ. Монголд эрэгтэй хүн амын тоо багассаар байна. Одоо 6 эмэгтэйд
1 эрэгтэй ногдох болжээ. Эрэгтэйчүүдийн тоо нь ийн буурснаас үүдэн хуримийн инж
нь эмэгтэйчүүдэд биш эрэгтэйчүүдэд очдог болов. 45 сая
толгой мал нь ч инжний гайгүй эх үүсвэр болох биз. Монголын Засгийн газар улам бүр түгшээж буй
асуудлынхаа гарц болгож
Турк улсад онцлог нэгэн санал тавьж байна.
20,000 эрэгтэйн хүсэлт.
Өдгөө саналыг нарийвчлан хэлэлцсээр байна. Өчигдөрхөн энэхүү ажиллагааг удирдаж буй
эрх бүхий нэгэнтэй ярилцлаа. Монголд эрэгтэй хүн амын тоо багасаж байгаа нь ноцтой асуудлуудын эх үүсвэр болж байгааг дурдаад, ойрын хугацаанд Монголоос өндөр албан тушаал бүхий төлөөлөгчид ирэх гэж байгааг дуулгасан юм. Эдгээр төлөөлөгчидтэй ямар арга зам сонгохоо хэлэлцэх тэрээр "Монголчууд, яс үндсийг маань
оросууд бусниулсан гэцгээдэг.
Идэвхитэй, шаргуу турк эрэгтэйчүүд ирснээр монгол залуучуудыгаа ч гэсэн
идэвхжинэ гэж боддог" хэмээн
ярьсан юм.
Монгол ч... гээд өнгөрөх хэрэггүй ээ. Энэ улс уул уурхай, газар тариалан мөн аялал жуучлалын хувьд маш их нөөц бололцоотой. Онгон цэвэр байгальтай. Та, газар
тариалан!!! гээд
айх хэрэггүй ээ, хүн амын 51,2% нь хотод амьдардаг. Хотжилт тун
эрчимтэй байгааг ч дурдах хэрэгтэй биз. Бичиг үсэг тайлагдалт нь 95%.
20 мянган Турк
залууг хэрхэн сонгохыг мэдэхгүй ч сонгогдсон хуний азын од нь гийх нь тодорхой.
Хун
амын өсөлт хурдтай буурч байна
Нэгдсэн
Үндэсний байгууллагын мэдээгээр Монгол дахь эмэгтэйчүүдийн төрөлт хурдацтай
буурч байгаа. 1970-1975 оны үед төрөлтийн түвшин 7.33 байсан, харин 2005-2007
оны үед энэ түвшин 1.87 болсон байна. Өнгөрсөн жил төрсөн эмэгтэйчүүдийн тоо
2008 онынхтой харьцуулахад 8.7 хувиар буюу 68,762 хүртэл өссөн байна.
Хүн ам зүй
|
Газар нутаг
|
1.5 сая км2
|
Хүн ам
|
3 сая хүн
|
Нийслэл
|
Ulan Batur
|
Үндэстний тархалт
|
85% Монгол, 7% Турк, 4,6%
Тунгус, 3,4% бусад
|
Хэл
|
90% Монгол, Турк болон
Орос хэлээр ярьдаг
|
Шашин
|
60% Буддын, 6% Лалын, 4%
Христ
|
Нийгмийн үзүүлэлтүүд
|
Дундаж наслалт
|
66.68
|
1000 хүнд ноогдох
|
Машин
|
54
|
Суурин утас
|
61
|
Зурагт
|
140
|
Гар утас
|
297
|
Компютер
|
39
|
Боловсролд
/ДНБ($)
|
159.060
|
Эрүүл мэндэд
/ ДНБ($)
|
72.394
|
Эдийн засгийн үзүүлэлт
|
ДНБ:
|
4 тэрбум
|
Нэг хүнд ногдох орлого
|
1489 доллар
|
Инфляц
|
34%
|
Цалингийн доод түвшин
|
59 доллар
|
Ажилгүйдэл
|
2,9%
|
Экспорт
|
1,9 тэрбум доллар
|
Импорт
|
2,1 тэрбум доллар
|
энэхүү мэдээ нь турк болон бусад орнуудад интернэтээр болон телевизээр
цацагдсан байна. Бид ингээд зүгээр л тоохгүй хараад сууж чадахгүй. Мэдээг
нийтлэгчтэй хариуцлага тооцож зохих арга хэмжээг хүлээлгэх ёстой гэж бодож
байна...
энэхүү сайтуудад нийтлэгдэжээ
referans
gazete
vanguard news
network
itusozluk
hocam
skiciyiz
cnn
turk
hurriyet
turklerin bu konuda ne dusundukleri ve nasil yorumlar yapdiklarini okuyunuz.
Bizi nasil hakaret ettiklerini bakiniz ve kinayiniz |