Бидний мэдэх орчин үеийн сурталчилгааны зурагт хуудас нь анх 1482 онд үүссэн. Иймээс уг оныг зурагт хуудасны төрсөн он гэж албан ёсоор тооцдог юм. 1482 онд номын худалдаачин Батдольд *Эвклидийн Геометр* номын шинэ хэвлэлийг сурталчлах, худалдан авагчдад мэдээлэл хүргэх зорилгоор анх зурагт хуудас гэсэн сурталчилгааны хэрэгслийг ашигласан байна. 19-р зуунд зурагт хуудсын шинэ амьдрал эхэлсэн гэж үздэг. 1830 онд анх зурган плакат бий болсон бөгөөд хар-цагаан өнгөтэй байсан. "Плакат" гэсэн үг нь Германы "das Plakat" гэсэн үгнээс гаралтай. Англи болон Америкт "poster" гэж нэрлэдэг бөгөөд "post" гэж шуудан гэсэн үгнээс гаралтай. Францад плакатыг "affich" - афиш гэж нэрлэдэг. Мэргэжилтнүүд зурагт хуудсыг арилжааны, мэдээллийн, сэтгэл зүйн хэрэгсэл тус тус мөн гэж үздэг. Жишээ нь: худалдан авалт хийлгүүлэх утга агуулсан зурагт хуудас нь арилжааний хэрэгсэл, аливаа муу зүйлийг хийхээс татгалзахыг уриалсан зурагт хуудас нь сэтгэл зүйн хэрэгсэл болно. Зурагт хуудасны онцлог гэвэл тодорхой зайнаас тод харагдах, товч тодорхой, ойлгомжтой байх зэрэг онцлогтой. Эдгээр үндсэн зарчмуудыг 1866 онд Жюль Шере гэдэг Франц хүн анх боловсруулан гаргасан бөгөөд түүнийг орчин үеийн зурагт хуудасны эцэг гэдэг. Зурагт хуудсыг дараах үндсэн төрлүүдэд ангилдаг. -- репродукци буюу уран сайхны зургийн зурагт хуудас -- киноны плакат -- арт плакат -- сурталчилгааны плакат Зурагт хуудас нь аливаа байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээллийг олон нийтэд хүргэх хамгийн хямд, хамгийн үр дүнтэй сурталчилгааны хэрэгсэл учир нийгмийн ам;дралын бүхий л давхаргад өргөнөөр хэрэглэж байна. Өнөөдөр техник технологийн хөгжлийн үед орчин үеийн техник технологийн дэвшлийн ололтыг ашиглан дижитал сайнэйж (англиар digital signage ) технологи бий болсон байна. Дижитал сайнэйж технологи гэдэг нь дижитал хэлбэрт оруулсан зурагт хуудас юм. Дижитал сайнэйж технологи бий болсноор зурагт хуудасны шинэ эрин эхэлсэн гэж хэлж болно. Дижитал сайнэйж нь дэлхийд маш өргөн тархсан нь түүнийг их үр өгөөжтэй сурталчилгааны хэрэгсэл мөн гэдгийг баталж байна. Энэхүү дэлхийн техник технологийн дэвшлийн ололт болох дижитал сайнэйж технологийг Ново Макс компани Монголын бизнесийн салбарт нэвтрүүлж байна. |