Thursday, 2024-11-28, 5:51 PM
ЗалУусыН Дорнод
дорнод аймгийн залуусын цуглах цахим цэг
Тавтай морил Guest | RSS

//monua.ucoz.com/monuaradio/982x101radiobanner.jpg

Үндсэн цэс
Туслах цэс
Дуу хөгжим [7]
Бодрол, нийтлэл [13]
Спорт [0]
Монгол кино [0]
Гадаад кино [1]
Дотоод мэдээ [8]
Гадаад мэдээ [4]
Танин мэдэхүй [3]
Нутгийн мэдээ [8]
Зурхай [1]
Сонжоо [1]
Тоглоом [0]
Программ хангамж [1]
Боловсрол [0]
Утга, уран зохиол [4]
Онигоо [2]
Зөвлөгөө [3]
Арилжаа [0]
Зураг [3]
Мини ЧАТ
200
Та саналаа өгнө үү
Та төрсөн нутагтаа ажиллахыг хүсдэг үү?
Total of answers: 61
Статистик

Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0




free counters


Нэвтрэх
Main » 2010 » January » 16 » Н.Назарбаевын хориг ба Хятадын соёлын луйврыг зогсоох нь
1:33 AM
Н.Назарбаевын хориг ба Хятадын соёлын луйврыг зогсоох нь

Хятадууд Монголоор гайхуулж, бүх дэлхийн өмнө омогших болов. Энэ нь Төвдийг түрэмгийлэн эзэрхсэнээс ялгаагүй, магадгүй түүнтэй адилтгам Хятадын төрийн хар хайрцагны бодлого гэж хэлж болно. Хэдэн зууны турш талын нүүдэлчдийг нэгэн  дээврийн дор нэгтгэх "дотор” санаа өвөрлөн "мөлхсөн” их луу эдүгээ оюун санааны дайралтад шилжиж, Монголын соёлын өвийг өөрийн болгох алхмуудаа амжилттай хэрэгжүүлж эхэллээ. 2009 онд манай ардын урлагийн сор болсон хөөмийг ЮНЕСКО-д бүртгүүлснээр Хятадын соёлын бодлого Монгол руу "уулгалан довтолсноос” ялгаагүй эрчимжив. Гэтэл "сүх далайтал үхэр амар” гэгчээр хэнэггүй монгол түмэн урлагийн асар баян өв соёлоо урд хөршийн жанжин туган дор жагсааж орхиод, жаргахын дайтай эндүүрч сууна.

СОЁЛЫН ЧЕНЖ, УРЛАГИЙН НАЙМААЧДЫН ЦУВААГ ГАВЬЯАТУУД ТҮҮЧЭЭЛЭВ

Хөх хотод Чингис хааны талбай нэртэй жуулчдыг хо¬шууруулсан томоохон үзмэр нээгджээ. Минийх гэж өмчил¬дөг эмээл хазаар, эрмэг морьд, үндэсний дээл хувцаснаас эхлээд Монголд хамаатай юм бүхэн тэнд байх. Оёдолт дээл, товруут эмээл, ээтэн гутал, эгшигт хуур гээд нүүдэлчин түмнээр овоглодог уран гоё хийцтэй, урт түүх өгүүлэх зэр зэвсэг, зэмсэг хөгжим, хувцас хунарыг монгол оёдолчид урлаж өгсөн гэнэ. УДЭТ-т данстай цөөн оёдолчин жил бүр хэдэн сараар Өвөрмонголыг зорьж, багагүй хөлсөөр баахан оёдол үйл хийсэн сураг сонсогддог. Тэдний өвөрлөгч шавь нар болон өөрсдийнх нь урласан монгол ахуй Шинжаан Уйгарын нутгийг үнэд оруулж, үзмэр болгон хувиргах нь энэ. Хэдэн жилийн өмнөөс манай урлагийнхан Хөх хотыг зорин нүүдэллэж, мэддэг чаддагаа мөнгөөр арил¬жин, энэхүү наймаагаараа гайхуулах аястай болсон. Алдарт бүжиг дэглээч С.Сүхбаатар "Ман¬ду¬хай” дуурийг бүрэн эхээр нь урд хөршийн урлагийнхантай хамтарч тавьж, уран нугараачид маань мөн л хятад багачуулд халх нугаралтын гайхамшгийг заан, уртын дуучид, хөөмийчид тэднээс дутахгүй хятадуудад "биеэ үнэлэх” болсон билээ. Авдаг цалин ахиу, хүртдэг шагнал илүү болохоор хэн хүнгүй өвөрлөгч нутгийг зо¬рин нүүсэн гэж хэлж болно. Төрдөө үнэлэгдэн өндөр гавьяа шагнал хүртсэн ардын, төрийн тодотголтой гавьяатууд түү¬чээлэн одож, соёлын ченжийн ажилд ханцуу шамлан орсон нь  үнэн юм.
Урлагаа худалдаж, соёлоо наймаалцаж буйгаа тэд мэдсэн болов уу? Юутай ч Хятадын Зас¬гийн газраас таван жилийн хуга¬цаатай дэвшүүлсэн хөтөлбөр манай соёл урлагийн томчуудын хүч, хөлсөөр биеллээ олж, уртын дуу бүх дэлхийн өмнө өргөмөл эцэгтэй, олдмол ээжтэй болж хувирав. Хөөмий ч бас Хятадын соёлын өв болон мөнхөрсөн хэ¬рэг. "Гэсэр”, "Жангар” ч бүр дүүрсэн, Ли овогтын "гэрийн хорионд” ороод удлаа. Гэвч өмнөд хөршийн соё¬лын луйвар үүгээр зогсохгүй нь.

ЭРИЙН ГУРВАН НААДАМ, ЭЗЭН ЧИНГИС ХЯТАДЫНХ ГЭВ ҮҮ?

Х.Отгонбаяр хэмээх монгол залуу ЮНЕСКО-д захидал илгээ¬жээ. Монголын уламжлалт соё¬лын өв болох хөөмийг яагаад Хятадаар овоглон бүртгэж авс­ныг лавласан түүний захидлын хариуд ЮНЕСКО-гийн зохих албаны эрхэм "Монголын зүгээс санаачилга гаргах хэрэгтэй” гэ¬сэн утгатай товчхон хариу илгээсэн аж. Эгэл жирийн мон¬гол залуу өвөг дээдсээс улам¬жилсан өв соёлдоо ийнхүү сэтгэлээ чилээж байхад БСШУЯ-ны дэргэдэх Соёлын өвийн төв юу хийж суудаг нь сонин. Уртын дуугаа Хятадтай "хувааж” бүрт¬гүүллээ гээд л бөөн хөөр болсон.
Сураг сонсвол манай нэгэн ардын жүжигчин насаараа дуул¬сан уртын дуугаа Хятадын өмчид таллан өгснийхөө төлөө 100 мянган ногоон өвөрлөсөн гэх. Ийм яриа театраас театр, яамнаас яам дамжин яригдах нь чихэнд чийртэй.
Уртын дуу, хөөмий ч бүр бага хэрэг болох  янзтай. Эрийн гурван наадам, эзэн Чингисийг маань өмчлөн  зарлахаар хята¬дууд том санаархан тоо бо¬дож сууна. Эрийн гурван наадам нэртэй хадны сүг зургийн хэлбэртэй бүхэл бүтэн цогцолборыг хэдэн сая юань заран байгуулж эхэлжээ. Үнэ¬нийг хэлэхэд Хятадын энэ оюун санааны хулгайд хуруу хумс нэмэрлэдэг хүмүүс зөвхөн уртын дуу, уран нугараачид, хөө¬мийчдөөр дуусахгүй. Манай зураач, барималчид тариаланч Ли овогтынхны урлаж мэдэхгүй туурайт морь, тугтай жанжин, дэвж шавсан бөх, дээлээ сугалд¬рагалсан малчныхаа дүр, дүрсийг хэдхэн юаний хөлсөөр барьж, байгуулж өгдөг нэгэн төрлийн "наймаа” сүүлийн үед газар авч байна.

УРЛАГИЙН ХУЛГАЙН УРТ ҮЗҮҮР

Хятадын соёлын дайралтын цаад  үзүүр эзэн  Чингисийг чиглэх болсон. Чингис хааны морио аргамжиж байсан чулуу, ташуур амрааж, жолоо эвхсэн бууц гээд л сонсоход сэтгэл дэнслэх, хэлэхэд хэл дэгсдэх түүхийн улбааг урд хөршийнхөн уран нарийн "зохиомжлох” болсныг бид мэднэ. Саяхан нэгэн Ли овогт эмгэн "Чингис хааны онгон Өвөрмонголын нутагт, Хятадын хойд хязгаарт бий” хэмээн мэдэгдэж, дэлхийн хэвлэлүүд дэлдийтэл шуугисан. Мань эмгэн төрийнхөө даалгавраар төө зөрүүтэй бурсныг эрдэмтэн судлаачид олж мэдэхгүй олон зуунаар төөрөлдөх нь өвөрлөгч түшмэдүүдэд ашигтай байж таарна. Хятадууд ийнхүү холоос гэтэж, алсаас айлсан, хэтийн зорилгоо ойртуулж ахуйд монголчууд бид хамаг байдгаа барьж гүйн, хатан соёлоо зааж сургасаар "үхэр монгол үхваа, үхваа” болох хэрэг үү?
Чингисийн бус Хятадын Мон¬гол, Монголын бус, Хятадын Чингис болоход ойрхон иржээ. Хятадад үйлдвэрлэсэн зарим газрын зураг дээр дэлгэсэн тэрлэг шиг Монголын нутаг байдаггүй гэдгийг санахад илүү¬¬¬дэхгүй бололтой.
Монгол бол Хятадынх, Чин¬¬гис бол Бээ¬жингийнх гэ¬сэн агуулгатай хү¬¬чирхэг сурталчилгаагаар дэлхий да¬хины тархийг угаах нь мөнгөтэй гүрэнд мөрөө¬дөл биш.

Н.НАЗАРБАЕВЫН ЗАРЛИГ ДООМБОРЫГ КАЗАХСТАНД ҮЛДЭЭВ

Саяхан ЮНЕСКО-гоос Хя¬тадын Засгийн газарт "Танай улс 56 үндэстэнтэй. Тэднийхээ соёлын өвийг бүртгүүлэхэд анхаарлаа хандуулна уу” гэсэн агуулгатай бичиг хүргүүлсэн талаар албаны эрхмүүд "амаа жимийж байгаад” ярих болов. Уг албан бичгийн цаад дипломат санаа нь "56 үндэстэнтэй байж Монголын соёлын өвийг он дараалан олзлон бүрт¬гүү¬лэхээ азнавал яасан юм бэ” гэсэн агуулгатай болохыг "ор¬чуулагчид” онцолж байна. Учир нь Монголын олон олон Отгон¬баярын бичсэн захидал ЮНЕСКО-гийн шуудангийн сүлжээг "жагсаалаас гаргаж” буй юм байх. Эгэл ард ингэж эмзэглэж байхад их түүхэндээ эзэн болох учиртай төр засаг чих дүлий, нүд сохор суугаа нь хэцүү.
Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев Хятадын соёлын дайралтаас уламжлалт урлаг, өв соёлоо хамгаалж үлдэх оновчтой алхам хийж, хориг гаргасан нь казах түмний талархлыг хүлээж байгааг энд дурдъя. Казахын урлаг соёл, эртнээс уламжилсан дуу хуур, дуут хөгжмийг ялангуяа өвөрлөгч иргэдэд зааж сургахыг эрс хориглосон уг хоригтоо Шинжаан Уйгарын нутгийг онцлон дурдсан байна. Өөрөөр хэлбэл доомбор зэрэг ардын хөгжмийг урлах, хөгжимдөх арга барилыг хятадуудад зааж сургахыг хориглосон гэсэн үг. Мөн бүргэдийн ав, Казахын алдарт хөх ямааны арьс булаалдах үндэсний наадам зэргийг Шинжаан Уйгарт тоглолт болгон үзүүлэх, энэ төрлөөр шавь бэлтгэх, сургалт дамжаа хичээллүүлэх явдал урд зүгт "хөл хориотой” гэсэн үг. Ямартай ч Казахстанаас урлаг соёлын биеэ үнэлэгчид төрөхгүй нь. Соёлын өвийн ченжүүд хөлжих зам хаалттай гэж ойлгож болно. Н.Назарбаев оновчтой ганцхан шийдвэрээр ийнхүү казах түмний зуун зууны түүхтэй их соё¬лыг хамгаалж чадлаа. Тэгвэл ма¬най Ерөнхийлөгч юу хийх вэ?

ЭЛБЭГЭЭ БЭЭЖИНГИЙНХ ГЭЖ СУРТАЛЧЛААД ЭХЭЛБЭЛ ЯАНА

Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гарган хос чавхдаст мо¬рин хуурыг хоймортоо за¬лахыг тунхаглан уриалсан. Н.Энхбаяр их хөлгөн судар болох Монголын нууц товчоог өрх бүр өргөмжлөн залахыг зөвлөсөн. Харин эдүгээ ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хя¬тадын соёлын хулгайн эсрэг Н.Назарбаевын энтэй зарлиг гаргахыг оюун ухаант монгол хүн бүхэн хүлээж байна.
Хятадын соёлын довтолгоо эрчимжин, эзэн Чингис, эрийн гурван наадамд маань халдахдаа тулав. Хэдэн оны дараа ардчилал бол Хятадынх, Элбэгдорж бол Бээжингийнх гэж сурталчлаад эхэлбэл яана…


Эх сурвалж: http://blog.emujin.mn/?p=35
Ангилал: Бодрол, нийтлэл | Үзсэн: 1308 | Нэмсэн: MONUA | Тагууд: Н.Назарбаевын хориг ба Хятадын соёл | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Хайлт хийх
Аялгуу Интернэт Радио
Манай Радиог өөрийн сайт болон блог дээр байрлуулахыг хүсвэл <iframe src="http://radio.tseg.mn/?page_id=37" frameborder="0" marginwidth="0" marginheight="0" scrolling="no" width="191" height="46"></iframe> хуулж аван тавиарай.

radio.tseg.mn
Хайлт хийх
Манай сайт ХҮМҮҮНЛЭГийн ямар ч үйлсад туслахад бэлэн



Хуанли
«  January 2010  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх
Архив
Найз сайтууд

















  • Create your own site
  • Топ сэтгэгдэл бичигч
    1
    Нэр: Temka
    Сэтгэгдэл: 21
    2
    Нэр: Hulan
    Сэтгэгдэл: 19
    3
    Нэр: Uyanga
    Сэтгэгдэл: 16
    4
    Нэр: Ulzii
    Сэтгэгдэл: 15
    5
    Нэр: Naraa
    Сэтгэгдэл: 9
    6
    Нэр: MONUA
    Сэтгэгдэл: 7


    Сүүлийн сэтгэгдэл
    2012-01-10
    Бичсэн:chuka
    Сэтгэгдэл: yanztai oshoo ihiig oruularai
    2012-01-10
    Бичсэн:chuka
    Сэтгэгдэл: oird nutagaa haraagvi saihan blaa
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: ene odoo hden jiliin omnoh sait we 10 onoos hoish nemsen medee medeelel bn uu Ene admin ni eswel mashind dairuulaad gazar deeree chad hiitsiimuu. tgd bas Dornod.tk-aa yamar baina daa gechihjee medeej hariult ni teneg shaasan medee medeelel olniig urialan duudaad tsugluulj chadwal goe l boloh bsan bh l da daanch tiim ym bolohgui ym daaaaa
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Нэгдэв, Даанч энд чинь амьд хүн байна уу??? Эсвэл танайх дампуурал шаагаад нэтээ хаалгаад усныхаа мөнгөө төлөөгүй гэж усаа таслуулааад гэрэлнийхээ мөнгөө төлөөгүй гэж гэрлээ таслуулаад байрныхаа түрээсийн мөнгөө төлөөгүй гээд байрнаасаа хөөгдөөд эзэндээ зодуулаад зугтаачихсан юм уу??? Тэгээд сандраад зугтааж байхдаа Дорнод.тк-гаа устгаж чадалгүй энэ хэвээр нь орхиод зугтаачихсан юм уу тэ???
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: hey adminaa kaspersky 11iin license code bn uu bwal tathaar tawichih teh uu
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Nutgiinhaa talaar oshoo goe goe medeelel shaagaarai kokshoon
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Зам дээр цагираг боов хэвтэж байв. Үнэг,
    -Өө муу шүүшиг гэж үнэрлэчихээд цааш шогшив. Цагираг боов араас нь,
    -Тэгж ярьвал би чиний дуртай өнхрүүш байна. Хүчиндүүлчихээд хэвтэж байна гэж дээ. Eox uidaj bn shuu haraal id
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: shine medee nemeech deee olig boltsiin piz daa hun amitan orj sonirhoj uzeed gutarch bgaa bh daa haraal id eswel zugeer l Delete shaa l daaa onigootoi ym a piz daaaaaa gej adminiih ni omnoos bogs ulaij bn shuu
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: bombogoo oshiglochihood ooroo ardaas ni guideg hol bombog neg teneg. Pask duuren mongotei bj mongo nehej awaad bdag konduktor neg teneg. Ooroo zaachihaad butsaagaad asuugaad bdag bagsh neg teneg gej. Hol bombog shig teneg sportiig sonirhdog ter teneg utgagui panat gd bgaa humuus ni buur ch mangar shaasan whahaha. Delhiin hemjeend oligtoihon shig panat ch bolj chdahgui ym bj Dornodchuud bid panadaar yahaw deee tongue
    2011-08-02
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: minii nutag uneheer shan nutag shuuu


    Copyright MONUA.ucoz.com © 2024
    Free website builderuCoz