Дорнод ХАҮТ нь 2007 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 26 гишүүнтэйгээр
байгуулагдаж Үүсгэн байгуулагчдын хурлаар Танхимын Ерөнхийлөгчөөр Р.
Зоригтбаатар, даргаар Б. Гэрэлт-Од нарыг сонгосон. Одоогоор тус танхим
нь 11 тэргүүлэгч гишүүн, хяналтын хорооны 3 гишүүн, нийт 90
гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
ХАҮТ-ын бодлого
Импортыг
орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих улмаар байгалийн гаралтай
бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөхүүлэн урамшуулах Дорнодын брэнд
бүтээгдэхүүнийг хөрш 2 их гүрнийхээ зах зээлд нийлүүлэх.
Монголын
Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын салбар Дорнод аймгийн ХАҮТ нь
бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашиг, сонирхлыг илэрхийлэгч хувийн
хэвшлийнхний төлөөллийн гол байгууллага байна.
Үйл ажиллагаа
Танхимын зүгээс Бизнесийг дэмжих чиглэлээр дараахь үйл ажиллагаа, үйлчилгээг электрон хэлбэрт оруулаад байна. Үүнд:
• Гишүүн ба гишүүн бус байгууллагуудад бүх төрлийн бизнесийн үйлчилгээ үзүүлэх • Гадаад худалдааны бичиг баримтыг баталгаажууулах, бар код олгох ажлыг электроноор гүйцэтгэхэд зуучлах • Экспорт ЖДҮ-ийг дэмжих үйл ажиллагаа • Гишүүн компаниудад хэвлэл, мэдээллийн эх үүсвэрийг электроноор түгээх •
Танхимын гишүүн байгууллагуудад үзүүлэх мэдээллийн үйлчилгээг
чанаржуулах ,өргөн цар хүрээтэй мэдээллээр түргэн шуурхай хангах,
мэдээлэх • Бизнесийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах чиглэлд шаардлагатай мэдээ, мэдээллийг хүргэх арга замыг хөнгөвчлөх • Танхимд бусад мэдээллийн эх үүсвэрүүдийг мэдээлэх • Мэдээллийн үйлчилгээг хүргэх арга замыг хөнгөвчлөх • Танхимд хандсан гадаад болон дотоод бизнес саналуудыг түгээх •
Танхимын Бизнес Мэдээллийн Төвийн үзүүлэх үйлчилгээг чанаржуулах,
үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй байдлаар түгээхэд
хамтрах
• Мэдээллийн сангийн гишүүд мэдээллийг хүлээн авах, харилцах, хянах боломжийг бүрдүүлэх
Танхим
нь электрон - Танхим болох, уламжлалт ofline үйлчилгээнээс online
үйлчилгээнд шилжих, Танхимын дотоод менежментийг сайжруулах Үндэсний
танхимын зорилтыг хангахад хамтран ажиллаж байна.
ЭЛЕКТРОН ТАНХИМ буюу"DORNOD.BIZ” төсөл
Төслийн
зорилго нь мэдээллийн нэгдсэн бааз үүсгэж Танхимын үйл ажиллагаа,
үйлчилгээг хүргэгч вэб хуудас, мэдээллийн сангуудыг уялдуулан холбож
хүртээмжтэй хэлбэрээр бизнес эрхлэгч, гишүүн байгууллагуудад хүргэх,
Танхимын дотоод сүлжээг шинэчилж мэдээллийн аюулгүй байдлыг хангах
замаар бизнес эрхлэгчдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх
явдал юм. Төслийг хэрэгжүүлснээр улс орны тогтвортой хөгжлийг дэмжих,
ядуурлыг бууруулахад мэдээлэл, холбооны технологийг өргөнөөр ашиглах,
хөгжлийн олон талт асуудалд мэдээлэл холбооны технологийг түлхүү
ашиглах, хөдөө орон нутаг дахь нийгмийн идэвхийг дэмжих, хамтын
түншлэлийг бизнесийн хүрээнд бэхжүүлэхэд суурь дэмжлэг болно. Дорнод ХАҮТ-ын гишүүд
|