Tuesday, 2024-05-21, 2:56 AM
ЗалУусыН Дорнод
дорнод аймгийн залуусын цуглах цахим цэг
Тавтай морил Guest | RSS

//monua.ucoz.com/monuaradio/982x101radiobanner.jpg

Үндсэн цэс
Туслах цэс
Дуу хөгжим [7]
Бодрол, нийтлэл [13]
Спорт [0]
Монгол кино [0]
Гадаад кино [1]
Дотоод мэдээ [8]
Гадаад мэдээ [4]
Танин мэдэхүй [3]
Нутгийн мэдээ [8]
Зурхай [1]
Сонжоо [1]
Тоглоом [0]
Программ хангамж [1]
Боловсрол [0]
Утга, уран зохиол [4]
Онигоо [2]
Зөвлөгөө [3]
Арилжаа [0]
Зураг [3]
Мини ЧАТ
200
Та саналаа өгнө үү
Та төрсөн нутагтаа ажиллахыг хүсдэг үү?
Total of answers: 61
Статистик

Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0




free counters


Нэвтрэх
Main » 2010 » January » 25 » Ногоон дэлхийгээ аврах 10 арга
5:55 PM
Ногоон дэлхийгээ аврах 10 арга
1.Усаа хэмнэ:

Дэлхий дээрх бүх усны зууны гурван хувь нь цэвэр ус байдаг. Гэтэл дундаж айлын усны хэрэглээний 25 орчим хувь нь шүршүүрт ороход зарцуулагддаг. Дөрвөн гишүүнтэй гэр бүл өдөр бүр 5 минут усанд ордог гэж тооцвол долоо хоногт 2500 гаруй литр ус хэрэглэдэг байна. Түүнчлэн бид цэвэр усныхаа ихэнхийг жорлонгийн ус татахад ашигладаг. Тэгвэл бид хэрхэн мөнгө болон усаа хэмнэж болох вэ? Энэ тун амархан. Хэмнэлттэй шүршүүрийн толгой минутанд 5.5-7.5 л ус шахдаг бол стандарт шүршүүрийн толгойг хэмнэлттэйгээр солисноор 4 гишүүнтэй айлын хүн бүр өдөрт 5 минут усанд орлоо гэхэд жилд 75.500 л ус хэмнэх юм. Харин жорлонгийн усны хувьд НЕТ (High Efficiency Toilets) нь усны хүчинд нөлөөлөлгүйгээр 00-ыг цэвэрлэх явцад зарцуулах усыг 60 орчим хувиар багасгадаг.

2.Хэрэглээгээ багасга:

Ганц аяга цай бэлтгэхийн тулд 1 л ус буцалгадаг бол, үзсэн үзээгүй телевиз, радио, хүнгүй өрөөний гэрлүүд байнга асаалттай байдаг бол, зарим нэг зүйлсийг огт хэрэглэлгүйгээр хаядаг бол дээрх үйлдлүүдээ хянаснаар хог хаягдал, бохирдолт, агаарт цацагдах карбоны хэмжээг багасгаж улмаар дэлхийн бохирдлыг бага ч гэсэн багасгах боломжтой юм.

3. Живхний оронд даавуу хэрэглэ:

Жил бүр хүүхдийн живх хийхийн тулд 150.000 гаруй тонн цаас, 12.000 тонн хуванцар хэрэглэдэг байна. Тиймээс та хүүхэддээ живхний оронд даавуу хэрэглэснээр байгаль орчноо бохирдуулах нэг ч гэсэн алхамаас татгалзаж байна гэсэн үг.

4.Дахин боловсруул:

Хог түүдэг хэмээн бидний аз үздэг хүмүүсийн ачаар хаягдал хөнгөн цагаан, шил, хуванцар болон цаасны 1/3-ыг дахиж ашигладаг байна. Хаягдал хөнгөн цагаан савыг дахиж хэрэглэснээр нэг сав шинээр хийхэд зарцуулах энергийн 5%-ийг хэрэглэдэг. 1 тонн хаягдал цаасыг дахин хэрэглэсэнээр 60 хүртэлх хувийн тог хэмнэх бөгөөд,17 мод, 26.500л ус, 27 кг агаарын бохирдол үүсэхээс хамгаалдаг байна.

5.Дахиж хэрэглэ:

Таны хэрэглэсэн зүйлс хэдэн cap, өдөр, цаг бүр минутын дотор хог хаягдал болдог. Тиймээс дахин хэрэглэх боломжтой даавуун тор, шилэн саванд савлагдан зарагддаг бүтээгдэхүүнийг авч хэрэглэн дахиж хэрэглэснээр хог хаягдал, бохирдол агаарт цацагдах карбоны хэмжээг багасгах юм.

6.Халаагчнаас хол бай:

Халаагч нь дэлхийн дулааралтад багагүй нөлөөтэй. Учир нь их хэмжээний энергиэр бага хэмжээний дулаан ялгаруулдаг, цагт ойролцоогоор 1 кг карбон агаарт цацдаг. Түүнчлэн сэнстэй халаагуурууд ч гэсэн тэднээс дутахгүй. Тэрхэн хэсэгтээ дулаан ялгаруулдаг онцлогтой тул өрөөг халаахад хангалтгүй байдаг аж.

7.Аяга таваг угаагчаа дүүргэ:

Өрхийн усны зарцуулалтын 15 хувь нь аяга таваг угаах машинд зарцуулагддаг. Энэ усыг халаахад зуу зуун кг карбон агаарт цацагддаг бөгөөд дундаж аяга таваг угаагч машин нэг угаалтанд 40 л ус зарцуулдаг байна. Хэрвээ та аяга таваг угаагчаа зөвхөн дүүргэсэн үед нь ажиллуулсанаар өдөрт 40-80 л ус хэмнэж, түүнтэй холбоотой тос, газ хэмнэнэ. Мөн аяга тавгаа угаагч машины хатаах программаар биш тавиур дээр тавьж хатаах, шинэ угаалгын машин авахдаа А эсвэл түүнээс дээш (А+, А++) байхад нь анхаараарай.

8.Нарны энергийг ашигла:

Нэг өрхийн тогны мөнгөний 15 хувь, агаарт цацагдах карбоны ихэнх хувь нь ус халаахад зарцуулсан энергийг гаргаж авах явцад үүсдэг. Цахилгаан халаагуураар 13 л ус халаах тутамд 1 кг орчим карбон агаарт цацагдаж байдаг бөгөөд нарны энергийг ашиглан ус халаах систем худалдаж авбал та гэрийнхээ халуун усны хэрэгцээний 90 хувийг хангахуйц усыг нарны энерги ашиглан үнэгүй халаах боломжтой болно. Мөн жил бүр цахилгаан халаагуураар ус халаахад агаарт цацагдах 2.5 втон карбон цaцaxaac хамгаална.

9.Нарны энергийг ус халаахаас гадна тог үйлдвэрлэхэд ашигла:

Ойрын хугацаанд нарны энергээс тог үйлдвэрлэдэг хавтангууд 2 жилд зардлаа нөхөж чадахуйц хүчин чадалтай, хямд болох аж. Үүний хажуугаар цахилгаан хэрэглээгүй киловат цаг тутамд 750 гр карбон агаарт цацагдахаас сэргийлэх ажээ.

10.Шинэлэг санааг ашиглаж сурцгаая:

Бидний хэрэглэдэг ердийн гэрлийн шил гэрлээс илүүтэйгээр дулаан (95%) ялгаруулдаг байна. 20 ватын гэрлийн шилээр 100 ватын ердийн гэрлийн чийдэнгийн гаргадаг гэрлийг гаргадаг бөгөөд 8-9 дахин урт насладаг байна. 1 CFL-г дунджаар 5 жил хэрэглэнэ гэж тооцвол энгийн чийдэнгийн 1/4 хүртэлх энергээр 100% гэрэлтэж, 635 кг карбон агаарт цацагдахаас сэргийлэх юм.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Mөн эдгээрээс гадна шүлсээ гудажинд хаяхгүй байх, машин тэргээ голын усанд угаахгүй байх, мод ургамал тарихгүй юмаа гэхэд ядаж хугалж гэмтээхгүй байх, голын усaнд болон эргээр хог хаягдлаа хаяхгүй байх гэх мэтээр зүгээр л ойр зуурын зүйлс ч гэсэн эх дэлхийгээ аврахад тус болно шүү дээ. Тийм болохоор манайхан цугтаа Ногоон дэлхийгээ аварцгаая smile

Ангилал: Зөвлөгөө | Үзсэн: 1247 | Нэмсэн: Hulan | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
0  
1 Naraa   (2010-03-07 8:31 AM) [Entry]
Deerees ni nemeed TSAGAAN HOOLton boltsgooy... Amitdiig bitgii hunuuguuch.... Iam Vegan....

Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Хайлт хийх
Аялгуу Интернэт Радио
Манай Радиог өөрийн сайт болон блог дээр байрлуулахыг хүсвэл <iframe src="http://radio.tseg.mn/?page_id=37" frameborder="0" marginwidth="0" marginheight="0" scrolling="no" width="191" height="46"></iframe> хуулж аван тавиарай.

radio.tseg.mn
Хайлт хийх
Манай сайт ХҮМҮҮНЛЭГийн ямар ч үйлсад туслахад бэлэн



Хуанли
«  January 2010  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх
Архив
Найз сайтууд

















  • Create your own site
  • Топ сэтгэгдэл бичигч
    1
    Нэр: Temka
    Сэтгэгдэл: 21
    2
    Нэр: Hulan
    Сэтгэгдэл: 19
    3
    Нэр: Uyanga
    Сэтгэгдэл: 16
    4
    Нэр: Ulzii
    Сэтгэгдэл: 15
    5
    Нэр: Naraa
    Сэтгэгдэл: 9
    6
    Нэр: MONUA
    Сэтгэгдэл: 7


    Сүүлийн сэтгэгдэл
    2012-01-10
    Бичсэн:chuka
    Сэтгэгдэл: yanztai oshoo ihiig oruularai
    2012-01-10
    Бичсэн:chuka
    Сэтгэгдэл: oird nutagaa haraagvi saihan blaa
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: ene odoo hden jiliin omnoh sait we 10 onoos hoish nemsen medee medeelel bn uu Ene admin ni eswel mashind dairuulaad gazar deeree chad hiitsiimuu. tgd bas Dornod.tk-aa yamar baina daa gechihjee medeej hariult ni teneg shaasan medee medeelel olniig urialan duudaad tsugluulj chadwal goe l boloh bsan bh l da daanch tiim ym bolohgui ym daaaaa
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Нэгдэв, Даанч энд чинь амьд хүн байна уу??? Эсвэл танайх дампуурал шаагаад нэтээ хаалгаад усныхаа мөнгөө төлөөгүй гэж усаа таслуулааад гэрэлнийхээ мөнгөө төлөөгүй гэж гэрлээ таслуулаад байрныхаа түрээсийн мөнгөө төлөөгүй гээд байрнаасаа хөөгдөөд эзэндээ зодуулаад зугтаачихсан юм уу??? Тэгээд сандраад зугтааж байхдаа Дорнод.тк-гаа устгаж чадалгүй энэ хэвээр нь орхиод зугтаачихсан юм уу тэ???
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: hey adminaa kaspersky 11iin license code bn uu bwal tathaar tawichih teh uu
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Nutgiinhaa talaar oshoo goe goe medeelel shaagaarai kokshoon
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Зам дээр цагираг боов хэвтэж байв. Үнэг,
    -Өө муу шүүшиг гэж үнэрлэчихээд цааш шогшив. Цагираг боов араас нь,
    -Тэгж ярьвал би чиний дуртай өнхрүүш байна. Хүчиндүүлчихээд хэвтэж байна гэж дээ. Eox uidaj bn shuu haraal id
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: shine medee nemeech deee olig boltsiin piz daa hun amitan orj sonirhoj uzeed gutarch bgaa bh daa haraal id eswel zugeer l Delete shaa l daaa onigootoi ym a piz daaaaaa gej adminiih ni omnoos bogs ulaij bn shuu
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: bombogoo oshiglochihood ooroo ardaas ni guideg hol bombog neg teneg. Pask duuren mongotei bj mongo nehej awaad bdag konduktor neg teneg. Ooroo zaachihaad butsaagaad asuugaad bdag bagsh neg teneg gej. Hol bombog shig teneg sportiig sonirhdog ter teneg utgagui panat gd bgaa humuus ni buur ch mangar shaasan whahaha. Delhiin hemjeend oligtoihon shig panat ch bolj chdahgui ym bj Dornodchuud bid panadaar yahaw deee tongue
    2011-08-02
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: minii nutag uneheer shan nutag shuuu


    Copyright MONUA.ucoz.com © 2024
    Free website builderuCoz