Tuesday, 2024-05-21, 7:12 AM
ЗалУусыН Дорнод
дорнод аймгийн залуусын цуглах цахим цэг
Тавтай морил Guest | RSS

//monua.ucoz.com/monuaradio/982x101radiobanner.jpg

Үндсэн цэс
Туслах цэс
Дуу хөгжим [7]
Бодрол, нийтлэл [13]
Спорт [0]
Монгол кино [0]
Гадаад кино [1]
Дотоод мэдээ [8]
Гадаад мэдээ [4]
Танин мэдэхүй [3]
Нутгийн мэдээ [8]
Зурхай [1]
Сонжоо [1]
Тоглоом [0]
Программ хангамж [1]
Боловсрол [0]
Утга, уран зохиол [4]
Онигоо [2]
Зөвлөгөө [3]
Арилжаа [0]
Зураг [3]
Мини ЧАТ
200
Та саналаа өгнө үү
Та төрсөн нутагтаа ажиллахыг хүсдэг үү?
Total of answers: 61
Статистик

Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0




free counters


Нэвтрэх
Main » 2010 » January » 16 » Монгол дээл минь баяртай... гэх үү?
1:31 AM
Монгол дээл минь баяртай... гэх үү?
http://img6.imageshack.us/img6/5701/zuniideel.jpg

Талын салхины хөг, голын усны шаргиа, уул хадны цуурай, уран шувуудынхаа жиргээг дуулдаг нүүдэлчин ардын хөөмийг шавар тагзанд төрсөн, шалбааг туучиж өссөн, шавьж хорхойгоор хооллосон шавилхан хужаа нар авчихсан. Тэгэхэд "Арай ч үгүй байлгүй дээ" гэж дуу алдахдаа аавын минь татах дуртай аман хуурын чавхдас тасарч, өвгөдийн минь хүнгэнэсэн хоолойд өмхий бөглөөс орон тээглэдэг буйг анзаараагүй. Гэсэн ч сэтгэлд хургасан гомдол гэнэ гэнэхэн цухалзаж, тэр жил "Та нартай кино хийж монгол хөөмийгөө гутаахгүй" гээд хөөж явуулсан хэдэн японоо эргэн дуудмаар санагдаж байлаа. Энэ гомдол цээж хөндүүрлүүлсэн хэвээр байтал өнөөдөр бас нэгэн бүлх хоолойд ирээд тулчихлаа.

Эмээгийн минь өндгөө шивэн оёж, ээжийн минь уран шаглаагаараа чимэглэсэн эрээн тансаг дээлийг мөн л шавьж хоолтой хүмүүс "Манай үндэсний хувцас аа, энэ чинь" хэмээн дэлхийн дэвтэрт тэмдэглүүлж байгаа сурагтай. Энэ удаад тэсэж сууж чадашгүй нь ээ. Эмээгийн минь яс өндөлзөж, өвөөгийн минь сүнс гаслах байгаа даа. Өчигдөр дуу хоолойг минь авчихсан тэд, өнөөдөр өмсөх хувцасыг минь дээрэмдлээ. Удахгүй орон гэрт минь орж ирчихээд, хүлэг морин толгойт хуур юуг минь хоймороос шүүрч, хонгор үрсийн минь толгой дээр шээгээд зогсож байж мэдэх нь байна. Хэл усыг нь сурсан, хил юуг нь давсан хэдэн монгол тэнд үхсэнээ хийж суудаг хэрэг вэ. Эрт улбаагаа мартаж, эрээн цаасыг дээдэлж, эцэг онгодын сүнсээ тэнгэрт гаслахыг дуулахгүй суусаар байтал энэ биед чинь өмсөх хувцас, идэх хоол, дээдлэх шүтээн, дэвсэх соёл ч олдохоо байлаа. Хүний газар яваа та нар хэл соёлоо мартаа юу? Хэдэн монголоо нулимаа юу? Хэл чимээ дуулсан дороо хэн таарсанд нь хэлж болдоггүй юм уу? Мэдээлэл дуулсан хэд маань "Маргааш бид дээлгүй болох нь" хэмээн хий л гаслаж харагдана. Монгол хүний уужуу бардам зам, ур задгай сэтгэлгээ, ухаан дэлгэр занг түрүүлж харуулах ухаан түмэн монголчуудын дунд ширхэг ч алга гэж үү дээ, ах дүү нар минь?

Монгол сайхан дээлэндээ, морин хуурын билэгдэлдээ, талын тансаг уламжлалдаа баяртай гэж хэлмээргүй байна. Эх нутагтаа ирсэн хятад хүмүүсийг хөөж гаргачихаад үр хүүхэд биднийгээ амар сайхан амьдарна даа хэмээн итгэж найдаж орчлонг орхисон өвөөгийн минь сүнс тарчилж байна. Эцэг дээдсийн уламжлалыг зүү утсанд шингээн, шилбэ товч зангидахыг заасан эмээгийн минь яс өндөлзөж байна. Хөөмийгөө бусдад алдчихаад хэнэг ч үгүй яваа монголчууд бид, хөдсөн дээлээ булаалгачихаад хөмсөг зангидан шившигт уналаа даа ингээд. Хойч үедээ юу гэж хэлэх вэ? Хонгор үрсдээ юугаа заах вэ? Хожим амаа асуулгах хорсолт цаг үед төрсөн бид юутай шившигтэй, юутай арчаагүй.

Дулаан яваг гэж бүтэн бие ороосон

Дурсаж яв гэж бүрэн утга шингээсэн

Ханьтай байг гэж хамаг бие нөмөрсөн

Хадгалж яв гэж хамба торгоор урласан

Хайран ч монгол дээл минь...

Ээж минь шүүгээндээ хураасан дээлнүүдээ нулимстайгаа эвхээд далд хийж байгаа харагдлаа. Хий л санаа алдахдаа нуруугаа тэнийлгэж ч чадахгүй байна. "Дөрвөн охиндоо зориулж дөрвөн өнгийн торгоор, дөрвөн сайхан дээлийг ээж нь цагаан сараар өмсгөх гээд захиалчихсан юмсан. Одоо тэгээд би хэдэн хүүхэндээ хятад хувцас өмсгөлөө гэж гайхуулах болох нь ээ дээ" гэж л дуугарлаа.

бичсэн: Х.Болор-Эрдэнэ
Ангилал: Бодрол, нийтлэл | Үзсэн: 1424 | Нэмсэн: MONUA | Тагууд: Монгол дээл минь баяртай... гэх үү? | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 2
0  
2 Ulzii   (2011-04-08 10:32 AM) [Entry]
bid nar yariadl baidag ter deegvvr yu bodoj bgaa bol gehees sonin sanagdaj bna
eswel bid bosoh estoi yumyy

0  
1 Hulan   (2010-01-16 10:02 AM) [Entry]
muu davartsan hujaanuud >_<

Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Хайлт хийх
Аялгуу Интернэт Радио
Манай Радиог өөрийн сайт болон блог дээр байрлуулахыг хүсвэл <iframe src="http://radio.tseg.mn/?page_id=37" frameborder="0" marginwidth="0" marginheight="0" scrolling="no" width="191" height="46"></iframe> хуулж аван тавиарай.

radio.tseg.mn
Хайлт хийх
Манай сайт ХҮМҮҮНЛЭГийн ямар ч үйлсад туслахад бэлэн



Хуанли
«  January 2010  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх
Архив
Найз сайтууд

















  • Create your own site
  • Топ сэтгэгдэл бичигч
    1
    Нэр: Temka
    Сэтгэгдэл: 21
    2
    Нэр: Hulan
    Сэтгэгдэл: 19
    3
    Нэр: Uyanga
    Сэтгэгдэл: 16
    4
    Нэр: Ulzii
    Сэтгэгдэл: 15
    5
    Нэр: Naraa
    Сэтгэгдэл: 9
    6
    Нэр: MONUA
    Сэтгэгдэл: 7


    Сүүлийн сэтгэгдэл
    2012-01-10
    Бичсэн:chuka
    Сэтгэгдэл: yanztai oshoo ihiig oruularai
    2012-01-10
    Бичсэн:chuka
    Сэтгэгдэл: oird nutagaa haraagvi saihan blaa
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: ene odoo hden jiliin omnoh sait we 10 onoos hoish nemsen medee medeelel bn uu Ene admin ni eswel mashind dairuulaad gazar deeree chad hiitsiimuu. tgd bas Dornod.tk-aa yamar baina daa gechihjee medeej hariult ni teneg shaasan medee medeelel olniig urialan duudaad tsugluulj chadwal goe l boloh bsan bh l da daanch tiim ym bolohgui ym daaaaa
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Нэгдэв, Даанч энд чинь амьд хүн байна уу??? Эсвэл танайх дампуурал шаагаад нэтээ хаалгаад усныхаа мөнгөө төлөөгүй гэж усаа таслуулааад гэрэлнийхээ мөнгөө төлөөгүй гэж гэрлээ таслуулаад байрныхаа түрээсийн мөнгөө төлөөгүй гээд байрнаасаа хөөгдөөд эзэндээ зодуулаад зугтаачихсан юм уу??? Тэгээд сандраад зугтааж байхдаа Дорнод.тк-гаа устгаж чадалгүй энэ хэвээр нь орхиод зугтаачихсан юм уу тэ???
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: hey adminaa kaspersky 11iin license code bn uu bwal tathaar tawichih teh uu
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Nutgiinhaa talaar oshoo goe goe medeelel shaagaarai kokshoon
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Зам дээр цагираг боов хэвтэж байв. Үнэг,
    -Өө муу шүүшиг гэж үнэрлэчихээд цааш шогшив. Цагираг боов араас нь,
    -Тэгж ярьвал би чиний дуртай өнхрүүш байна. Хүчиндүүлчихээд хэвтэж байна гэж дээ. Eox uidaj bn shuu haraal id
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: shine medee nemeech deee olig boltsiin piz daa hun amitan orj sonirhoj uzeed gutarch bgaa bh daa haraal id eswel zugeer l Delete shaa l daaa onigootoi ym a piz daaaaaa gej adminiih ni omnoos bogs ulaij bn shuu
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: bombogoo oshiglochihood ooroo ardaas ni guideg hol bombog neg teneg. Pask duuren mongotei bj mongo nehej awaad bdag konduktor neg teneg. Ooroo zaachihaad butsaagaad asuugaad bdag bagsh neg teneg gej. Hol bombog shig teneg sportiig sonirhdog ter teneg utgagui panat gd bgaa humuus ni buur ch mangar shaasan whahaha. Delhiin hemjeend oligtoihon shig panat ch bolj chdahgui ym bj Dornodchuud bid panadaar yahaw deee tongue
    2011-08-02
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: minii nutag uneheer shan nutag shuuu


    Copyright MONUA.ucoz.com © 2024
    Free website builderuCoz