Tuesday, 2024-05-21, 10:43 AM
ЗалУусыН Дорнод
дорнод аймгийн залуусын цуглах цахим цэг
Тавтай морил Guest | RSS

//monua.ucoz.com/monuaradio/982x101radiobanner.jpg

Үндсэн цэс
Туслах цэс
Дуу хөгжим [7]
Бодрол, нийтлэл [13]
Спорт [0]
Монгол кино [0]
Гадаад кино [1]
Дотоод мэдээ [8]
Гадаад мэдээ [4]
Танин мэдэхүй [3]
Нутгийн мэдээ [8]
Зурхай [1]
Сонжоо [1]
Тоглоом [0]
Программ хангамж [1]
Боловсрол [0]
Утга, уран зохиол [4]
Онигоо [2]
Зөвлөгөө [3]
Арилжаа [0]
Зураг [3]
Мини ЧАТ
200
Та саналаа өгнө үү
Та төрсөн нутагтаа ажиллахыг хүсдэг үү?
Total of answers: 61
Статистик

Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0




free counters


Нэвтрэх
Main » 2010 » January » 16 » Монгол дээл Хятадаар овоглоход ерөнхийлөгч маань тангаргаа шалдан өргөх үү…
1:32 AM
Монгол дээл Хятадаар овоглоход ерөнхийлөгч маань тангаргаа шалдан өргөх үү…

http://img.banjig.net/d/bb/user_uploads/322152/suld_c67c7638.png

Бид дэлхийг тамгалсан ээтэн монгол гуталнаасаа өөр хувцасгүй үлдэх нь. Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх. Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болон дуурсдаг асан "Гэсэр”, "Жангар” Ли овогтын гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульгүй, хөөмийгүй үлдсэн монголчууд дээлгүй болохдоо тулав. Хятадын Засгийн газраас товч шилбэ, тодхон эсгүүр, хээ хуар нийлүүлсэн хээнцэр хийцээрээ гайхуулдаг монгол дээлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр бэлтгэлээ базааж дуусчээ. Монгол дээл Хятадаар овоглохын эхлэл тавигдлаа гэсэн үг. Энэ талаар China Mongolian news website-д тодорхой дурдсан байна. Эл үйл ажиллагаагаа хятадууд "Дундад улсын цөөн тоот үндэстний бодисын бус соёлын өвийг авран хамгаалах кампанит ажил” гэж нэрлэдэг аж.  Дэндүү дэгжин монгол дээл маань бодисын бус хэмээх тодотголд багтсан нь энэ. Морьтон ардын гоёо, малчин түмний хувцас, домогт эрчүүдийн хань, догшин түүхийн мөнхийн дагуул монгол дээл магадгүй эл нийтлэлийг тэрлэж суух зуур ЮНЕСКО-гийн болгар гаралтай захирал эмэгтэйн тушаалаар хятадаар овоглож, ханз бичгийн түүхнээ хазгай чимэг болон үлдэж байж ч болох.

Монгол түмэн дээлээрээ гоёсоор хэдэн зуун, хэцүү бэрхийг даван туулсан. Эдүгээ ч хот, хөдөөгүй үндэсний дээл хувцсаа өмсөж, загвар хийцийг нь улам бүр баяжуулан урлаж, түүгээрээ гайхуулдаг билээ. Тийм атал Хятадынх болсны учрыг хятад маягийн глобальчлалын бодлогоос хайхад гэмгүй мэт. Хэрэв ЮНЕСКО монгол дээлийг хятадынх хэмээн бүртгэж, бүх дэлхийд зарлавал дээл өмссөн хөдөөх малчин, хөрстэй бор жаалууд бүгд өвөрлөгч иргэн болж таарах нь.
Тун удахгүй цагаан сар болно. Эгэл ардаас эхлээд эрхэм дээдэс бүгд үндэсний уламжлалт дээл хувцсаараа гоён, нүүдэлчний соёлоор сэтгэлээ жаргаадаг. Булган эмжээртэй монгол дээл, чонон дахтай халх өмсгөлөөрөө өрсөлдөн цагаалж золгодог төрийн дээдэс хятад гүрний түшмэд, "их луу”-гийн дагуул мэт дэлхийн нүднээ дэндүү эмгэнэлтэй тусах нь.
Халх, захчин, өөлд, мянгад гэхчлэн 30 орчим үндэстэн ястныг нэгтгэдэг Их Монгол үндэстэн дуу хуур, дээл хувцас, эд хэрэглэл, эртний түүхээрээ содон бөгөөд ховорхон. Үндэсний  өвөрмөц бүх баялаг нь талын Монголыг дэлхийн өмнө таниулж, Азийн цээжинд нутагтай ер бусын ард түмнийг дээдлэн хүндлэх, тэврэн өөриймсөх сэтгэл төрүүлдэг билээ. Монголчуудын соёл урлаг, түүх шастир, эд өлгийн зүйл, эдлэл хувцсаар хүртэл оролдон, өөрийнх болгохоор өргөстэй санаа агуулж буй нь Хятад гүрний холын санаа, хожмын завшаан гэж хэлж болно. Тэдний хятад маягийн глобальчлалын бодлогын эхний сүүдэр эх орон, элгэн түмнийг минь дайрч, дуу хуур, эгшигт аялгуу, үлгэр тууль, өмсгөл зүүлтэнд маань санаатай халдаж буйн тод жишээ энэ юм.
Саяхан БНХАУ-д 100 морин хуурчийн хуурын аялгуу хатирч 50 дуучны сонсголонт уртын дуу хангинан, соёл урлагийн солиотой луйвраа баталгаажуулсан талаар ВВС мэдээлжээ. Хятадын төрийн бодлогоор Монголын соёл урлаг таван жилийн өмнөөс, тодорхой төлөвлөгөөтэйгээр урд хөршийн зүг урсах болсны эхний үр дүнг ийнхүү тэмдэглэсэн бололтой. Тэндээс томилогдсон урлагийн төлөөлөгчид Монголын соёлын ченжүүдтэй хамтран ар халхын нутагт зуны турш эрэл хайгуул хийсэн мэдээ бий. Тэгэхдээ эдүгээ мартагдах шахсан боловч ард түмний дунд амьдарсаар байгаа 48 уртын дууг цайлган малчны дуулснаар "хөгжимт хайрцагт” хурааж аваад оджээ. Энэ ховор олдвор буюу луйврын дуунуудаа хөгжмийн хэлэнд буулган ноотолж, дуучдаараа дуулуулан томоохон  наадам хийсэн нь энэ. Уг наадамдаа CNN, BBC зэрэг хэвлэл мэдээллийнхнийг урьсан сураг бий.
Хятадын их соёл болох уртын дууны талаар Английн уран бүтээлчид баримтат кино хийж байгаа тухай мэдээ чих өвтгөв. Энэ бүхнээс харахад Хятадын соёлын луйвар зөвхөн дуу, тууль, дээл зэрэгхэнээр зогсохгүй, үүгээрээ дамжуулан монгол угсаатан, Монгол Улсыг дэлхийн ой санамжаас арчих сонирхол агуулж буй аж.
Цаашлаад талын Монгол Хятадын харьяат, өвөрлөгч гүрний нэг хэсэг гэсэн ойлголтыг цэнхэр гариг даяар цацахад ойртсон бус уу?
Нүүдэлчин түмний гоёл монгол дээл морь унахад хамгийн тохиромжтой хувцас төдийгүй оёдол, хийц, эсгүүрээрээ олон улсын мэргэжилтнүүдийн анхаар¬лыг татдаг, загварын содон шийдэл гэдгээрээ гайхагддагийг бид мэднэ. Өмд, хүрмийг санаачлан өмсөж өнөөг хүрсэн хүн төрөлхтний хувцасны түүхэнд монгол дээл өвөрмөц өнгө, содон чимэг болдог. Анхны хүн Монголын говьд үүссэн гэдгийг батлах бас нэг шалтгаан нь энэ л дээл хувцас. Ээтэн гутал, энгэр зөв дээл хоёрыг салгаж ойлгох утгагүй. Тэгэхээр дараагийн ээлжинд хятадууд эмээлт морь, элсэн говьд тохиромжтой ээтэн монгол гутлыг өөрийнх болгон, өв соёлын сангаа арвижуулахаар хүлээж байж ч болох юм.
Гэтэл БСШУЯ-ны дэргэдэх Соёлын өвийн төвд данстай, төрөөс хоол хороож, түмний татвараас цалин авч суугаа эрхмүүд юу хийж, он жилийг бардаг нь сонин. Эсвэл хятадуудаас авлига авчихаад дуугүй дүмбийж сууна уу? Үүнийг магадлах цаг болжээ.
Монгол Улсыг дэлхий дахинд төлөөлдгийн хувьд, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд Ц.Элбэгдоржийн сэтгэлээ чилээх учиртай асуудлуудын нэг бол яах аргагүй өв соёлын үнэт зүйлс.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой холбоотой журамд монгол дээл, дөрвөн талт малгайн талаар дурдсан байдаг. П.Очирбатаас эхлээд түмнээс сонгогдсон Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар монгол үндэсний хувцсаараа гоён Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн.  Монгол дээл Хятадынх болчихвол дараагийн Ерөнхийлөгч шалдан тангараг өргөх үү?
Үндэсний хувцас Хятадаар овоглохын цагт юугаараа гоёж цагаалах билээ.  Эрийн гурван наадам, улс тунхагласны их баяр наадмаа шалдан хийх үү?
Уртын дуутай байв. Урд хөршийнхөнд хагаслаж алдав. Үлгэр туульстай байв. Өмнөд хөршийнхөнд "өргөн барив”. Дуут хөөмийтэй байв. Дундад улсын тариан талбайд эгшиглэв. Монгол дээлээ өмсөж, ээтэн гутлаа өшиглөхийн цагт омог төгөлдөр, хараа дээгүүр ханхалздаг байв. Нүцгэн үлдэв.
Гутлаа тэврээд гуниггүй бадарчин шиг гүйгээд байх уу, Ерөнхийлөгч өө!  Шалдан ноён шаг, хожил Хятадынх болов оо гэвэл хэцүүеэ.
Монгол цус омогшиж, огшдог сон. Таных яаж байна?


Эх сурвалж: http://blog.emujin.mn/?p=51
Ангилал: Бодрол, нийтлэл | Үзсэн: 1071 | Нэмсэн: MONUA | Тагууд: Монгол дээл Хятадаар овоглоход ерөн | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
0  
1 Hulan   (2010-01-16 10:13 AM) [Entry]
sad

Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Хайлт хийх
Аялгуу Интернэт Радио
Манай Радиог өөрийн сайт болон блог дээр байрлуулахыг хүсвэл <iframe src="http://radio.tseg.mn/?page_id=37" frameborder="0" marginwidth="0" marginheight="0" scrolling="no" width="191" height="46"></iframe> хуулж аван тавиарай.

radio.tseg.mn
Хайлт хийх
Манай сайт ХҮМҮҮНЛЭГийн ямар ч үйлсад туслахад бэлэн



Хуанли
«  January 2010  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх
Архив
Найз сайтууд

















  • Create your own site
  • Топ сэтгэгдэл бичигч
    1
    Нэр: Temka
    Сэтгэгдэл: 21
    2
    Нэр: Hulan
    Сэтгэгдэл: 19
    3
    Нэр: Uyanga
    Сэтгэгдэл: 16
    4
    Нэр: Ulzii
    Сэтгэгдэл: 15
    5
    Нэр: Naraa
    Сэтгэгдэл: 9
    6
    Нэр: MONUA
    Сэтгэгдэл: 7


    Сүүлийн сэтгэгдэл
    2012-01-10
    Бичсэн:chuka
    Сэтгэгдэл: yanztai oshoo ihiig oruularai
    2012-01-10
    Бичсэн:chuka
    Сэтгэгдэл: oird nutagaa haraagvi saihan blaa
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: ene odoo hden jiliin omnoh sait we 10 onoos hoish nemsen medee medeelel bn uu Ene admin ni eswel mashind dairuulaad gazar deeree chad hiitsiimuu. tgd bas Dornod.tk-aa yamar baina daa gechihjee medeej hariult ni teneg shaasan medee medeelel olniig urialan duudaad tsugluulj chadwal goe l boloh bsan bh l da daanch tiim ym bolohgui ym daaaaa
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Нэгдэв, Даанч энд чинь амьд хүн байна уу??? Эсвэл танайх дампуурал шаагаад нэтээ хаалгаад усныхаа мөнгөө төлөөгүй гэж усаа таслуулааад гэрэлнийхээ мөнгөө төлөөгүй гэж гэрлээ таслуулаад байрныхаа түрээсийн мөнгөө төлөөгүй гээд байрнаасаа хөөгдөөд эзэндээ зодуулаад зугтаачихсан юм уу??? Тэгээд сандраад зугтааж байхдаа Дорнод.тк-гаа устгаж чадалгүй энэ хэвээр нь орхиод зугтаачихсан юм уу тэ???
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: hey adminaa kaspersky 11iin license code bn uu bwal tathaar tawichih teh uu
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Nutgiinhaa talaar oshoo goe goe medeelel shaagaarai kokshoon
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Зам дээр цагираг боов хэвтэж байв. Үнэг,
    -Өө муу шүүшиг гэж үнэрлэчихээд цааш шогшив. Цагираг боов араас нь,
    -Тэгж ярьвал би чиний дуртай өнхрүүш байна. Хүчиндүүлчихээд хэвтэж байна гэж дээ. Eox uidaj bn shuu haraal id
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: shine medee nemeech deee olig boltsiin piz daa hun amitan orj sonirhoj uzeed gutarch bgaa bh daa haraal id eswel zugeer l Delete shaa l daaa onigootoi ym a piz daaaaaa gej adminiih ni omnoos bogs ulaij bn shuu
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: bombogoo oshiglochihood ooroo ardaas ni guideg hol bombog neg teneg. Pask duuren mongotei bj mongo nehej awaad bdag konduktor neg teneg. Ooroo zaachihaad butsaagaad asuugaad bdag bagsh neg teneg gej. Hol bombog shig teneg sportiig sonirhdog ter teneg utgagui panat gd bgaa humuus ni buur ch mangar shaasan whahaha. Delhiin hemjeend oligtoihon shig panat ch bolj chdahgui ym bj Dornodchuud bid panadaar yahaw deee tongue
    2011-08-02
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: minii nutag uneheer shan nutag shuuu


    Copyright MONUA.ucoz.com © 2024
    Free website builderuCoz