Friday, 2024-05-17, 11:03 PM
ЗалУусыН Дорнод
дорнод аймгийн залуусын цуглах цахим цэг
Тавтай морил Guest | RSS

//monua.ucoz.com/monuaradio/982x101radiobanner.jpg

Үндсэн цэс
Туслах цэс
Дуу хөгжим [7]
Бодрол, нийтлэл [13]
Спорт [0]
Монгол кино [0]
Гадаад кино [1]
Дотоод мэдээ [8]
Гадаад мэдээ [4]
Танин мэдэхүй [3]
Нутгийн мэдээ [8]
Зурхай [1]
Сонжоо [1]
Тоглоом [0]
Программ хангамж [1]
Боловсрол [0]
Утга, уран зохиол [4]
Онигоо [2]
Зөвлөгөө [3]
Арилжаа [0]
Зураг [3]
Мини ЧАТ
200
Та саналаа өгнө үү
Та төрсөн нутагтаа ажиллахыг хүсдэг үү?
Total of answers: 61
Статистик

Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0




free counters


Нэвтрэх
Main » 2010 » March » 23 » Хятадын халуун эдийн засгаас бидэнд юу нялзах бол
11:14 PM
Хятадын халуун эдийн засгаас бидэнд юу нялзах бол

http://www004.upp.so-net.ne.jp/teikoku-denmo/english/images/china-mongol-en.jpg
БНХАУ-ын жилийн импортын хэмжээ 304 тэрбум ам.доллар. Түүний ердөө нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний импорт нь манай улсынх байдаг ажээ. Тэр нь мэдээж ашигт малтмал, эрдэс баялгийн гаралтай түүхий эд юм. Монголчууд алт, зэс, төмөр, цайр,нүүрс гэхчилэн эрдэс баялгаа түүхийгээр нь болон баяжуулах төдийгөөр урд хөрш рүү экспортолсоор байна. Ядаж л нүүрсээ түүхийгээр нь биш эрчим хүч болгон экспортлоход Монголын Засгийн газар тусгайлан бодлого болвсруулах цаг болсон гэдгийг Дэлхийн банкны эдийн засагчид Бээжингээс санууллаа. 20 жилийн дараа гэхэд Монгол Улс цахилгаан эрчим хүчээ урд хөрш рүүгээ экспортлох хэрэгтэй, учир нь БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээ өдөр сараар бус цаг минутаар өсөн нэмэгдэж байна гэж тэд бас сэтгэлийн үгээ хавчуулаад амжлаа. Ингэж гэмээнэ нэмүү өртөг нь эх орондоо үлдэх юм даа гэж тэд тодотгосон. Гэвч харамсалтай нь, Монгол Улс эрдэс баялгаас олсон ашгаа ирээдүйн төлөө , нэмүү өртөг үйлдвэрлэхийн төлөө биш гагцхүү улстөрийн амлалтаа гүйцэлдүүлэхэд зарцуулсаар байгааг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч А.Саид шүүрс алдан өгүүлж байлаа.

Дэлхийн банкны эдийн засагчдын анхаарлаас ангид байдаггүй нэгэн сэдэв бол БНХАУ-ын эдийн засгийн тойм, ирээдүйн төлөв юм. Дэлхийн эдийн засгийн байдал төсөөлж байснаас харьцангуй хурдан хугацаанд сэргэж байгаа гэнэ. Гэвч тогтворжиж хараахан амжаагүй байгаа аж. Өнөөгийн энэ төвшинд ч хямрал нүүрлэсэн он жилүүдэд ч Хятадын эдийн засаг гайхалтай тогтвортой байж бас өсөлттэй гарсныг онцолж байлаа. Өнгөрсөн онд тус улсын эдийн засаг 8,7 хувиар өсчээ. Энэ онд ч мөн өссөөр байгаа бөгөөд жилийн эцэст өсөлтийн хувь 9,5 хувь хүрнэ гэж Дэлхийн банкны эдийн засагчид таамаглаж байгаа ажээ. Бас нэгэн сонирхолтой статистик Вашингтоны ажиглагчдын хараанд өртсөн байна. Өнгөрсөн онд байнга буурч асан Хятадын экспорт 2010 оны эхний хоёр сард хямралын өмнөх үеийг давж гарахуйц хэмжээнд өссөн байна. Тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн өсөлт үүсч эхэлжээ. Барилга байшин, тэр дундаа орон сууцны үнэ огцом нэмэгдэж байгаа нь Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурал болон Засгийн газрын санааг зовоох болжээ. Энэхүү үнийн өсөлтийг бууруулахын тулд Засгийн газраас нь нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дамын наймаанд хяналт тавих бодлого баримталж эхэлжээ. Дамын наймаа гэдэг нь ченжээр дамжуулан үнэ хөөрөгдөхийг хэлж буй ажээ.Тиймээс үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хэт халалт, үнийн хөөс үүсгэхгүйн тулд нэг хүн нэгээс илүү байр орон сууц, барилга объект худалдан авсан тохиолдолд их хэмжээний татвар ногдуулах зэрэг зохицуулалт хийж эхлээд байгаа аж. Мөн бага болон дунд орлоготой иргэдээ орон сууцаар хангах бодлогыг тусад нь боловсруулах болсон байна. Түүнчлэн хөдөө орон нутаг дахь төсвийн хүндрэл нь Хятадын хувьд удаах "проблем” ажээ. Өнгөрсөн онд хөдөө орон нутагт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний дээр хувийн болон төрийн өмчит компаниудын хөрөнгөөр барилга байшин, зам, гүүр барьсан. Харин бүтээн байгуулалтад оролцсон компаниудын өр зээлийн асуудал тус улсын Засгийн газрын анхаарлын төвд байгаа гэнэ. Бусдаар бол Хятадын эдийн засаг толгой өвтгөх асуудалгүй болжээ. Тус улс саяхан Бүх Хятадын ардын төлөөлгчдийн хурлаараа 12 дахь таван жилийн төлөвлөгөөгөө батлуулсан байна. Үүнийг 2011-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд эдийн засгаа дахин тэнцвэржүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх,эдийн засаг дахь төрийн үүргийг өөрчлөх, дэлхийн бусад орнуудтай харилцах хамтын ажиллагааг зохицуулах зэрэг зорилтуудыг багтаасан байна. Тус улсын өрхийн хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдсээр байхын дээр төрөөс баримтлах мөнгөний бодлого нь ихээхэн өвөрмөц, АНУ болон бусад аль ч улсаас хараат бус байдаг нь эдийн засагч нарыг алмайруулсан хэвээр байгаа юм. Хөрш орны маань эдийн засгийн өсөлтийн нөлөө Монголд хэрхэн тусах бол гэдэг нь хэн бүхний анхаарлыг татах нь мэдээж. Энэ асуултад Дэлхийн банкны эдийн засагчид "Хөршийнхөө эдийн засгийн өсөлтөөс хэдий хэрийн "хувь” хүртэх нь танай улсын төр засгаас явуулж буй бодлоготой шууд хамааралтай. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт нь эрэлтийг нэмэгдүүлнэ. Тэрхүү эрэлтэд нийцүүлсэн нийлүүлэлт хийхийг л хичээх хэрэгтэй” гэсэн хариултыг өгч байна. Монголын сэтгүүлчдийн хамгийн ихээр сонирхон асуусан зүйл бол ашигт малтмалын үнэ ханш. Тэр дундаа алт, зэсийн үнэ болоод Хятадын хэрэгцээг илүүтэй сонирхов. Ажиглалтаас дүгнэхэд богино болон дунд хугацаанд дээрх нэр бүхий ашигт малтмалын үнэ төдийлөн өсөхгүй ч урт хугацааны дараа үнэ өсөх нь дамжиггүй гэлээ.

Д.Цээпил
Ангилал: Бодрол, нийтлэл | Үзсэн: 1246 | Нэмсэн: MONUA | Тагууд: Хятадын халуун эдийн засгаас бидэнд | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
0  
1 purvee_108   (2010-04-05 0:26 AM) [Entry]
ugaasa muu hujaa nariig davraagaad demii dee tgesnees oros ah nar arail eeltei bh

Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Хайлт хийх
Аялгуу Интернэт Радио
Манай Радиог өөрийн сайт болон блог дээр байрлуулахыг хүсвэл <iframe src="http://radio.tseg.mn/?page_id=37" frameborder="0" marginwidth="0" marginheight="0" scrolling="no" width="191" height="46"></iframe> хуулж аван тавиарай.

radio.tseg.mn
Хайлт хийх
Манай сайт ХҮМҮҮНЛЭГийн ямар ч үйлсад туслахад бэлэн



Хуанли
«  March 2010  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Нэвтрэх
Архив
Найз сайтууд

















  • Create your own site
  • Топ сэтгэгдэл бичигч
    1
    Нэр: Temka
    Сэтгэгдэл: 21
    2
    Нэр: Hulan
    Сэтгэгдэл: 19
    3
    Нэр: Uyanga
    Сэтгэгдэл: 16
    4
    Нэр: Ulzii
    Сэтгэгдэл: 15
    5
    Нэр: Naraa
    Сэтгэгдэл: 9
    6
    Нэр: MONUA
    Сэтгэгдэл: 7


    Сүүлийн сэтгэгдэл
    2012-01-10
    Бичсэн:chuka
    Сэтгэгдэл: yanztai oshoo ihiig oruularai
    2012-01-10
    Бичсэн:chuka
    Сэтгэгдэл: oird nutagaa haraagvi saihan blaa
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: ene odoo hden jiliin omnoh sait we 10 onoos hoish nemsen medee medeelel bn uu Ene admin ni eswel mashind dairuulaad gazar deeree chad hiitsiimuu. tgd bas Dornod.tk-aa yamar baina daa gechihjee medeej hariult ni teneg shaasan medee medeelel olniig urialan duudaad tsugluulj chadwal goe l boloh bsan bh l da daanch tiim ym bolohgui ym daaaaa
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Нэгдэв, Даанч энд чинь амьд хүн байна уу??? Эсвэл танайх дампуурал шаагаад нэтээ хаалгаад усныхаа мөнгөө төлөөгүй гэж усаа таслуулааад гэрэлнийхээ мөнгөө төлөөгүй гэж гэрлээ таслуулаад байрныхаа түрээсийн мөнгөө төлөөгүй гээд байрнаасаа хөөгдөөд эзэндээ зодуулаад зугтаачихсан юм уу??? Тэгээд сандраад зугтааж байхдаа Дорнод.тк-гаа устгаж чадалгүй энэ хэвээр нь орхиод зугтаачихсан юм уу тэ???
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: hey adminaa kaspersky 11iin license code bn uu bwal tathaar tawichih teh uu
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Nutgiinhaa talaar oshoo goe goe medeelel shaagaarai kokshoon
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Зам дээр цагираг боов хэвтэж байв. Үнэг,
    -Өө муу шүүшиг гэж үнэрлэчихээд цааш шогшив. Цагираг боов араас нь,
    -Тэгж ярьвал би чиний дуртай өнхрүүш байна. Хүчиндүүлчихээд хэвтэж байна гэж дээ. Eox uidaj bn shuu haraal id
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: shine medee nemeech deee olig boltsiin piz daa hun amitan orj sonirhoj uzeed gutarch bgaa bh daa haraal id eswel zugeer l Delete shaa l daaa onigootoi ym a piz daaaaaa gej adminiih ni omnoos bogs ulaij bn shuu
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: bombogoo oshiglochihood ooroo ardaas ni guideg hol bombog neg teneg. Pask duuren mongotei bj mongo nehej awaad bdag konduktor neg teneg. Ooroo zaachihaad butsaagaad asuugaad bdag bagsh neg teneg gej. Hol bombog shig teneg sportiig sonirhdog ter teneg utgagui panat gd bgaa humuus ni buur ch mangar shaasan whahaha. Delhiin hemjeend oligtoihon shig panat ch bolj chdahgui ym bj Dornodchuud bid panadaar yahaw deee tongue
    2011-08-02
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: minii nutag uneheer shan nutag shuuu


    Copyright MONUA.ucoz.com © 2024
    Free website builderuCoz