Friday, 2024-05-17, 10:50 PM
ЗалУусыН Дорнод
дорнод аймгийн залуусын цуглах цахим цэг
Тавтай морил Guest | RSS

//monua.ucoz.com/monuaradio/982x101radiobanner.jpg

Үндсэн цэс
Туслах цэс
Дуу хөгжим [7]
Бодрол, нийтлэл [13]
Спорт [0]
Монгол кино [0]
Гадаад кино [1]
Дотоод мэдээ [8]
Гадаад мэдээ [4]
Танин мэдэхүй [3]
Нутгийн мэдээ [8]
Зурхай [1]
Сонжоо [1]
Тоглоом [0]
Программ хангамж [1]
Боловсрол [0]
Утга, уран зохиол [4]
Онигоо [2]
Зөвлөгөө [3]
Арилжаа [0]
Зураг [3]
Мини ЧАТ
200
Та саналаа өгнө үү
Та төрсөн нутагтаа ажиллахыг хүсдэг үү?
Total of answers: 61
Статистик

Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0




free counters


Нэвтрэх
Main » 2010 » March » 2 » Буйр нуур минь хордож эхэллээ
6:54 PM
Буйр нуур минь хордож эхэллээ


-Нөхөн сэргээлт хангалттай хийгээгүйн улмаас ийн хордох болжээ-

Хуучнаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар Хятадын "Петрочайна дачин тамсаг" компанийн хооронд 2006 оны тавдугаар сарын 26-нд байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-г Монгол Улсын Засгийн газрын мөн оны долдугаар сарын 19-ний өдрийн 170 тоот тогтоолоор баталснаар хятадууд манай улсад газрын тосны хайгуул, олборлолтын ажлаа эхлүүлсэн түүхтэй. Үүнээс хойш тус компани Дорнод аймгийн Матад, Халх гол сумын 25 мянган километр газарт хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь газрын тосны баялгаар дэлхийд тэргүүлэгч Катараас хоёр дахин том, Европын Бельги улстай ижил хэмжээний нутаг дэвсгэр гэсэн үг. Харамсалтай нь тус компани болон түүний туслан гүйцэтгэгч хятад компаниуд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хууль зөрчлөө гэсэн хэл амнаас огт салаагүй гэхэд болно. Тэр дундаа байнга хөндөгдөж ирсэн асуудал нь байгалийн нөхөн сэргээлт байсан. Үүнд нь мэргэжлийн байгууллагууд удаа дараа шаардлага тавьж байсан хэдий ч зөрчлөө арил галгүй өдийг хүрсэн. Хамгийн хачирхалтай нь их хэмжээний мөнгөөр нөхөн сэргээлт хийсэн гэх хуурамч актан дээр Монгол Улсыг төлөөлөн Газрын тосны газрын удирдлагууд гарын үсэг зурж, хүлээн авсан байдаг.

Тэгэхээр манай улс хятадын компанид нөхөн сэргээлт дахин хий, байгаль орчин бохирдсон байна гэж хэлэх эрхгүй болсон гэсэн үг.

Цооногуудаас шавхсан хортой усыг шууд хөрсөнд шингээж байжээ
Эквадорын Амазонд газрын тосны компаниуд олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаад нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас дараа нь тэнд амьдарсан олон хүн хорт хавдар болон химийн хорноос үүдэлтэй өвчин тусч амь нас, эрүүл мэндээрээ хохирч байсан гашуун түүх бий. Манайд ч ийм түүх давтагдахгүй гэх баталгаа алга. Ингэж хэлэхийн учир нь Буйр нуур бохирдоод эхэлж буйг байгаль орчны хяналт шинжилгээний мэргэжилтнүүд тогтоосон байна. Бүр албан бичиг үйлдэн тус компани болон холбогдох газруудад нь хүргүүлсэн аж. Түүнчлэн уг бичигт цооногуудаас шавхсан хортой усыг шууд хөрсөнд шингээх нь аюултай. Тиймээс цаашид хөрсөнд хаяхыг хориглох хэрэгтэй гэсэн байв. Учир нь тус компани байгаль орчны тайлан дээрээ дээрх усыг тоосжилтыг дарах зорилгоор зам дээр асгадаг хэмээн бичсэн байжээ. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хийсэн шалгалтын тайланд энэ талаар дэлгэрэнгүй дурьдсан байлаа. Үүнд, Дорнод аймагт газрын тосны хайгуулын өрмийн 368, үйлдвэрлэлийн шингэн хаягдлын 20 гаруй санг саармагжуулж, хоргүйжүүлэхгүйгээр шууд шороогоор булж, хүн ам, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг тус компани үүсгээд байна. Тодруулбал, "Петрочайна дачин тамсаг" компани газрын тосны хуулийн зарим заалтыг ноцтой зөрчиж суурингийн ахуйн болон бусад бохир усыг хөрсөнд шууд асгадаг нь баримтаар нотлогдсон байна. Суурин газар нь цэвэрлэх байгууламжгүйн улмаас бохир усыг цооногт цуглуулан төвөөс зүүн тийш есөн км орчимд зөөвөрлөн ил задгай асган хөрсөнд шингээснээс агаар болон хөрсийг бохирдуулж, улмаар нэг га орчим газрын өвс ургамал мөхөж, нам газартаа бохир ус нь тунасан байгааг холбогдох зураг, баримтуудаас харж болохоор байна.

Түүнчлэн тус аймагт үйл ажиллагаа явуулж буй компаниудад ямар ч эрхзүйн бүтэц, зохион байгуулалт байдаггүй нь мэргэжлийн байгууллагууд тодорхой арга хэмжээ авахад хүндрэл учруулдаг байна. Тухайлбал, өрмийн хаягдлын сан тус бүрийг хэдийд буй болсон, ямар хэмжээ, найрлагатай хаягдал болох, ямар химийн бодисоор хэдийд, технологийн ямар горимоор саармагжуулан, хэн ямар арга, аргачлалаар дээж авч, хоргүй болж саармагжсаныг нь тогтоосон, орон нутаг хүлээн авсан зэрэг ямар ч бичиг баримт байхгүй байжээ. Ер нь ийм бичиг баримт байх үндэслэл ч байхгүй гэдгийг хэлж байсан. Учир нь дээрх харилцааг зохицуулсан техникийн бичиг баримтууд одоо болтол боловсруулагдаж гараагүй байна. Мөн тус компанийн үйлдвэрлэлийн бааз, өрөмдлөгө, олборлолтын үйл ажиллагаанд илэрсэн зөрчлүүд нь ажилчин, албан хаагчид, нутгийн ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллах эрхийг зөрчиж байгаа юм. Мөн осол гарч хүрээлэн буй орчинд гамшиг дагуулсан ноцтой хор хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. "Петрочайна дачин тамсаг" компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин МУ-ын хууль тогтоомжийг мөрдөөгүй, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагаас тавьсан шаардлагыг огт биелүүлээгүй талаар албаны эх сурвалж өгүүлж байсан.
Үргэлжлэл бий

Ангилал: Бодрол, нийтлэл | Үзсэн: 1522 | Нэмсэн: Batuka | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 2
0  
2 Ulzii   (2011-04-08 10:26 AM) [Entry]
araichdee

0  
1 MONUA   (2010-03-02 9:45 PM) [Entry]
Таарсан юм зүгээр. Өөрсдийнхөө хэдийг хавчин гадуурхаж, янз бүрийн шалгалтаар унагаж чаддаг байж гадных гэхээрээ л хамаг байдгаа тавьж өгдгөө больмоор юм.

Гадаад гэхээрээ тэнгрийн амьтан байдгиймуу? Одоо энэ үзлээ манайхан хаямаар юм.


Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Хайлт хийх
Аялгуу Интернэт Радио
Манай Радиог өөрийн сайт болон блог дээр байрлуулахыг хүсвэл <iframe src="http://radio.tseg.mn/?page_id=37" frameborder="0" marginwidth="0" marginheight="0" scrolling="no" width="191" height="46"></iframe> хуулж аван тавиарай.

radio.tseg.mn
Хайлт хийх
Манай сайт ХҮМҮҮНЛЭГийн ямар ч үйлсад туслахад бэлэн



Хуанли
«  March 2010  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Нэвтрэх
Архив
Найз сайтууд

















  • Create your own site
  • Топ сэтгэгдэл бичигч
    1
    Нэр: Temka
    Сэтгэгдэл: 21
    2
    Нэр: Hulan
    Сэтгэгдэл: 19
    3
    Нэр: Uyanga
    Сэтгэгдэл: 16
    4
    Нэр: Ulzii
    Сэтгэгдэл: 15
    5
    Нэр: Naraa
    Сэтгэгдэл: 9
    6
    Нэр: MONUA
    Сэтгэгдэл: 7


    Сүүлийн сэтгэгдэл
    2012-01-10
    Бичсэн:chuka
    Сэтгэгдэл: yanztai oshoo ihiig oruularai
    2012-01-10
    Бичсэн:chuka
    Сэтгэгдэл: oird nutagaa haraagvi saihan blaa
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: ene odoo hden jiliin omnoh sait we 10 onoos hoish nemsen medee medeelel bn uu Ene admin ni eswel mashind dairuulaad gazar deeree chad hiitsiimuu. tgd bas Dornod.tk-aa yamar baina daa gechihjee medeej hariult ni teneg shaasan medee medeelel olniig urialan duudaad tsugluulj chadwal goe l boloh bsan bh l da daanch tiim ym bolohgui ym daaaaa
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Нэгдэв, Даанч энд чинь амьд хүн байна уу??? Эсвэл танайх дампуурал шаагаад нэтээ хаалгаад усныхаа мөнгөө төлөөгүй гэж усаа таслуулааад гэрэлнийхээ мөнгөө төлөөгүй гэж гэрлээ таслуулаад байрныхаа түрээсийн мөнгөө төлөөгүй гээд байрнаасаа хөөгдөөд эзэндээ зодуулаад зугтаачихсан юм уу??? Тэгээд сандраад зугтааж байхдаа Дорнод.тк-гаа устгаж чадалгүй энэ хэвээр нь орхиод зугтаачихсан юм уу тэ???
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: hey adminaa kaspersky 11iin license code bn uu bwal tathaar tawichih teh uu
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Nutgiinhaa talaar oshoo goe goe medeelel shaagaarai kokshoon
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Зам дээр цагираг боов хэвтэж байв. Үнэг,
    -Өө муу шүүшиг гэж үнэрлэчихээд цааш шогшив. Цагираг боов араас нь,
    -Тэгж ярьвал би чиний дуртай өнхрүүш байна. Хүчиндүүлчихээд хэвтэж байна гэж дээ. Eox uidaj bn shuu haraal id
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: shine medee nemeech deee olig boltsiin piz daa hun amitan orj sonirhoj uzeed gutarch bgaa bh daa haraal id eswel zugeer l Delete shaa l daaa onigootoi ym a piz daaaaaa gej adminiih ni omnoos bogs ulaij bn shuu
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: bombogoo oshiglochihood ooroo ardaas ni guideg hol bombog neg teneg. Pask duuren mongotei bj mongo nehej awaad bdag konduktor neg teneg. Ooroo zaachihaad butsaagaad asuugaad bdag bagsh neg teneg gej. Hol bombog shig teneg sportiig sonirhdog ter teneg utgagui panat gd bgaa humuus ni buur ch mangar shaasan whahaha. Delhiin hemjeend oligtoihon shig panat ch bolj chdahgui ym bj Dornodchuud bid panadaar yahaw deee tongue
    2011-08-02
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: minii nutag uneheer shan nutag shuuu


    Copyright MONUA.ucoz.com © 2024
    Free website builderuCoz