За өөрийнхөө бодлыг цэгцлэн бичих гээд оролдоё. Юуны өмнө Ирээдүйд баярлалаа. Манай нутаг залуусын нутаг, гэтэл тэнд залуус гэж дандаа л дунд сургуулийн болоод дээд сургуулиудын оюутнууд л ихэвчилэн байдаг. Тэр их залуус нь оюутны амралт болон зун, өвлийн баярын үеэр нутагтаа үзэгддэг. Тэд нарын нэг нь би.
Ихэнх залуус бусдын л адил хот зорих нь зорьж, хүний нутаг зорих нь зориод явчихсан. Энэ үйл явдал Монголын аль ч газарт байгаа байх. Ингээд харангуут Ирээдүй, тань шиг хүсэл зорилготой залуус нутгаа гээд ирэхэд тань шиг бодох залуус цөөхөн байдаг учраас тэгэж санагдаж байгаа байх.
Энд бол яах аргагүй төрийн бодлого алдагдаж газар нутаггүй юм шиг бүгд хүрээ газрыг зориж байгаа нь ийм байдалд хүргэж байгаа. Бүх л зүйлийг нийслэл хүрээнд хийж, тэнд л амьдрал өрнөх мэтээр бүгдийг хийснээс болсон болов уу даа.
Хэрэв энэ бүхнийг өөрчлье гэвэл бодлогоосоо эхэлж, залуусыг төрсөн нутагт нь боломжийн цалинтай амьдрах боломжийг нь хангах хэрэгтэй. Тэгвэл ядаж л УБ-д байгаа шиг их мөнгө үрэхгүй шүү дээ. Ямар ч залуу хүн нутаг орныхоо хөгжлийн тухай бодож, өсөж төрсөн газраа сайхан эрч хүч, зорилгоор ажиллахыг хүсэх нь ойлгомжтой ч түүний хажуугаар ганцхан энэ бодолдоо хөтлөгдөн амьдралын баталгаа муутай амьдрахыг хүсэхгүй л болов уу?
гэж л мунхаглаж байна даа