Зөн билэгт минь гэрэл асаах гэж
Зүрхэнд гэрэлтэх хайртай учрах гэж би хүснэ.
Зурвасхан харвах оддын гэрлийг харах гэж
Заавал нээлттэй байх цонхыг би хүснэ. Аянга ниргэх тэнгэрээс бороо болон урсах гэж
Амьдрал үргэлжлүүлэх эгшигийг сайхан гэж би хүснэ.
Цас будрах тэнгэрээс алган дээр нь буух гэж
Цаг хугацааг өөрийнхөөрөө байлгахыг би хүснэ.
Мянга мянган жил амьдрах гэж
Мичид тохиох аз жаргалыг би хүснэ.
Хязгааргүй их мөрөөдлийн захт хүрэх гэж
Хөвөн нисэх шувуудыг би хүснэ.
Оломгүй их мэдлэгийн дунд байх гэж
Онч мэргэдийн нэг байхыг би хүснэ.
Үргэлж анивчин гэрэлтэх од болох гэж
Үдшийн гялааныг харахыг би хүснэ.
Орчлон ертөнцийг уяраах гэж
Олонд гайхагдсан авъяастан байхыг би хүснэ.
Ганцхан заах амьдрааа туулах гэж
Гарьд мэт тэнгэрээр нисэхийг би хүснэ.
Гарцаагүй үргэлжлэх хормыг
Ганцаараа бус хосоороо өнгөрөөхийг би хүснэ.