Tuesday, 2024-04-30, 11:53 PM
ЗалУусыН Дорнод
дорнод аймгийн залуусын цуглах цахим цэг
Тавтай морил Guest | RSS

//monua.ucoz.com/monuaradio/982x101radiobanner.jpg

Үндсэн цэс
Туслах цэс
Дуу хөгжим [7]
Бодрол, нийтлэл [13]
Спорт [0]
Монгол кино [0]
Гадаад кино [1]
Дотоод мэдээ [8]
Гадаад мэдээ [4]
Танин мэдэхүй [3]
Нутгийн мэдээ [8]
Зурхай [1]
Сонжоо [1]
Тоглоом [0]
Программ хангамж [1]
Боловсрол [0]
Утга, уран зохиол [4]
Онигоо [2]
Зөвлөгөө [3]
Арилжаа [0]
Зураг [3]
Мини ЧАТ
200
Та саналаа өгнө үү
Та төрсөн нутагтаа ажиллахыг хүсдэг үү?
Total of answers: 61
Статистик

Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0




free counters


Нэвтрэх
Main » 2010 » April » 18 » Нэг тэрбум З00 сая төгрөгийг хөнгөлөлттэй зээлээр олгох боломжтой
4:07 PM
Нэг тэрбум З00 сая төгрөгийг хөнгөлөлттэй зээлээр олгох боломжтой
http://www.moments4ever.com/src/seo/seoCols.jpg

Өнгөрсөн долоо хоногт ХААХҮЯ-ны ХААЖДҮГ-ын орлогч дарга У.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллалаа.

Ажлын хэсэг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр олгогдож буй хөнгөлөлттэй зээлийн явц ямар байгааг шалгах зорилготой иржээ. Тэд манай аймагт ажиллах хугацаандаа аймгийн зээлийн хороо, төрийн ба төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр Отгонбаяр дарга "Монгол Улсын Засгийн газар 2009 оныг үйлдвэржилтийн жил болгосон бол 2010 оныг бизнесын шинэчлэлийн жил болгон зарлалаа. Өнгөрсөн жил улсаас 30 тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зориулж хөнгөлөлттэй зээл хэлбэрээр бизнес эрхлэгчдэд олгосон. Үүний үр дүнд 397 үйлдвэр шинээр үйл ажиллагаагаа эхэлж, 5100 ажлын байр шинээр бий болж, 18700 ажлын байр хадгалагдан үлджээ. Улсаас зөвхөн хөнгөлөлттэй зээл олгоод зогсохгүй  жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гурван жилийн хугацаанд гааль, НӨАТ-ын  татвараас чөлөөлсөн. Одоогоор бизнес эрхлэгчид хоёр тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдлээд байгаа юм. Хөнгөлөлттэй зээлийг анх олгоход төсөл банкинд олноороо очих, иргэн, аж ахуй нэгжийн барьцаа хөрөнгийг багаар үнэлэх гэхчлэн алдаа дутагдал гарч байсныг үгүйсгэхгүй. Энэ жил зээл олгох журманд нэлээд өөрчлөлт орж зээлийн баталгааны сан хүртэл бий болгосон. Баруун аймагт ажиллаж байхад нэг эмэгтэй "Бэлэн мөнгө биш тоног төхөөрөмж зээлээр авмаар байна. Бэлэн мөнгө аваад хэрэгтэй тоног төхөөрөмжөө хайж худалдаж авах гээд маш их хугацаа, хөрөнгө зарцуулдаг. Харин тоног төхөөрөмжөө захиалаад зээлээр авахад үйлдвэрлэл эхлэх цаг хугацаагаа хожно. Энэ нь илүү найдвартай” гэж байсан.  Бид мэдэхгүй боловч энэ мэт чирэгдэл бизнес эрхлэгчдэд олон гардаг. Тоног төхөөрөмж зээлээр өгөхөөр эргээд тэр нь барьцаа болох ч ашигтай. Бизнес эрхлэхэд ямар хүндрэл бэрхшээл гарч байгаа талаар та бүхэн хэлэх байх. Төрийн байгууллагын зүгээс ямар дарамт шахалт үзүүлдэг тухай ч ярилцъя гэж бодож байна. Гол нь аймаг тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийг тодорхойлох хэрэгтэй. Бид түүнийг нь дэмжинэ” гэсэн юм. Үүний дараа аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох мэдээлэл хийсэн. Тэрээр "Би энд нэг зүйлийг залруулахыг хүсэж байна. Өнгөрсөн жил манай аймаг буруу үйл ажиллагаа явуулснаас хөнгөлөлттэй зээлэнд олгох 150 сая төгрөгөө буцаагаад татуулчихсан гэж хүмүүс ойлгожээ. Үгүй юм.  50 саяас дээш төгрөгний төслийг яам шалгаруулдаг. Манай аймгаас "Жараахайн булаг” ХХК 70 сая, "Сан бэйс” ХХК-ийн 50 сая төгрөгний төсөл шалгарсан юм билээ. Энэ компаниудын мөнгийн манай аймгийн "Зоос” банкнаас татсан юм. Энэ жил аймгийн зээлийн хороо миний биеэр ахлуулан есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. 4,4 тэрбум төгрөгийн З00 гаруй төсөл ирсэн. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж 834 сая төгрөгний 66 төслийг шалгаруулж банкинд хүргүүлсэн. Мөнгө ирлээ гэхэд зээл олгогдож эхлэнэ. Цаг хугацаа алдахгүй. Зарим зээлэнд банкны судалгаа хийгдээд явж байгаа. "Хаан” банкинд 650 сая, өмнөх жилийн зээлийн эргэн төлөлт "Төрийн банк”-нд 34 сая, УИХ-ын гишүүдийн 350 сая "Хас” банкаар олгогдоно. Мөн "Хас” банкны өнгөрсөн жилийн зээлийн эргэн төлөлт 27 сая бий. Энэ жил нийт нэг тэрбум 300 гаруй сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгогдох боломжтой” гэв. Ингээд бизнес эрхлэгчид сая бодлоо хэлсэн. Аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Р.Зоригтбаатар "Улс орны зүгээс бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаа нь цаг үеэ олсон хэрэг. Бизнес эрхлэгчид хичнээн үйлдвэрлэл эрхлээд бараа бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлгүй бол яах вэ? Улс бүтээгдэхүүний борлуулалтыг бодлогоор зохицуулах хэрэгтэй. Манай аймаг гэхэд хоёр их гүрэнтэй хил залгаа оршдог онцлогтой. Мөн бизнес эрхлэгчдэд стандарт авна гэж маш их цаг хугацаа шаардсан явдалтай ажил байдаг. Цаг хугацаа, зээлэндээ баригдаад хэрэглэж мөрдөх ёстой стандарт нь ирээгүй байхад бизнес эрхлэгчид үйлдвэрлэлээ эхэлдэг. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагаас стандартгүй гээд үйл ажиллагааг нь зогсоодог. Ийм хүндрэлүүд бий. Ер нь стандартыг үнэгүй болгох хэрэгтэй. Төр хөнгөлөлттэй зээл олгоно гэж хувиарласан мөнгөө эргэж татдаг явдал гаргахгүй баймаар байна.” гэсэн саналыг дэвшүүлж байв. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар торгодог айлгадаг биш зөвлөдөг байгууллага байна гэдгээ хэлсэн. Төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй, Зээлээ банкаар тануулж авахаар тоног төхөөрөмжөө дутуу авч үйл ажиллагаагаа эхэлж чадахгүй зээлээ эргэн төлөх боломжгүй болдог, төрийн байгууллагууд жижиг сажиг бичиг баримтаар дарамтладаг гэх мэтийн хүндрэлүүдийг ярьж байсан. Ингэж бизнесийн хүрээнийхэн цуглан илэн далангүй санал бодлоо солилцон асуудлаа шийдсэн ашиг тустай хэлэлцүүлэг болсон юм. 
  Дорнод сонин
Ангилал: Дотоод мэдээ | Үзсэн: 1916 | Нэмсэн: MONUA | Тагууд: Нэг тэрбум З00 сая төгрөгийг хөнгөл | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Хайлт хийх
Аялгуу Интернэт Радио
Манай Радиог өөрийн сайт болон блог дээр байрлуулахыг хүсвэл <iframe src="http://radio.tseg.mn/?page_id=37" frameborder="0" marginwidth="0" marginheight="0" scrolling="no" width="191" height="46"></iframe> хуулж аван тавиарай.

radio.tseg.mn
Хайлт хийх
Манай сайт ХҮМҮҮНЛЭГийн ямар ч үйлсад туслахад бэлэн



Хуанли
«  April 2010  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Нэвтрэх
Архив
Найз сайтууд

















  • Create your own site
  • Топ сэтгэгдэл бичигч
    1
    Нэр: Temka
    Сэтгэгдэл: 21
    2
    Нэр: Hulan
    Сэтгэгдэл: 19
    3
    Нэр: Uyanga
    Сэтгэгдэл: 16
    4
    Нэр: Ulzii
    Сэтгэгдэл: 15
    5
    Нэр: Naraa
    Сэтгэгдэл: 9
    6
    Нэр: MONUA
    Сэтгэгдэл: 7


    Сүүлийн сэтгэгдэл
    2012-01-10
    Бичсэн:chuka
    Сэтгэгдэл: yanztai oshoo ihiig oruularai
    2012-01-10
    Бичсэн:chuka
    Сэтгэгдэл: oird nutagaa haraagvi saihan blaa
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: ene odoo hden jiliin omnoh sait we 10 onoos hoish nemsen medee medeelel bn uu Ene admin ni eswel mashind dairuulaad gazar deeree chad hiitsiimuu. tgd bas Dornod.tk-aa yamar baina daa gechihjee medeej hariult ni teneg shaasan medee medeelel olniig urialan duudaad tsugluulj chadwal goe l boloh bsan bh l da daanch tiim ym bolohgui ym daaaaa
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Нэгдэв, Даанч энд чинь амьд хүн байна уу??? Эсвэл танайх дампуурал шаагаад нэтээ хаалгаад усныхаа мөнгөө төлөөгүй гэж усаа таслуулааад гэрэлнийхээ мөнгөө төлөөгүй гэж гэрлээ таслуулаад байрныхаа түрээсийн мөнгөө төлөөгүй гээд байрнаасаа хөөгдөөд эзэндээ зодуулаад зугтаачихсан юм уу??? Тэгээд сандраад зугтааж байхдаа Дорнод.тк-гаа устгаж чадалгүй энэ хэвээр нь орхиод зугтаачихсан юм уу тэ???
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: hey adminaa kaspersky 11iin license code bn uu bwal tathaar tawichih teh uu
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Nutgiinhaa talaar oshoo goe goe medeelel shaagaarai kokshoon
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: Зам дээр цагираг боов хэвтэж байв. Үнэг,
    -Өө муу шүүшиг гэж үнэрлэчихээд цааш шогшив. Цагираг боов араас нь,
    -Тэгж ярьвал би чиний дуртай өнхрүүш байна. Хүчиндүүлчихээд хэвтэж байна гэж дээ. Eox uidaj bn shuu haraal id
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: shine medee nemeech deee olig boltsiin piz daa hun amitan orj sonirhoj uzeed gutarch bgaa bh daa haraal id eswel zugeer l Delete shaa l daaa onigootoi ym a piz daaaaaa gej adminiih ni omnoos bogs ulaij bn shuu
    2011-08-08
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: bombogoo oshiglochihood ooroo ardaas ni guideg hol bombog neg teneg. Pask duuren mongotei bj mongo nehej awaad bdag konduktor neg teneg. Ooroo zaachihaad butsaagaad asuugaad bdag bagsh neg teneg gej. Hol bombog shig teneg sportiig sonirhdog ter teneg utgagui panat gd bgaa humuus ni buur ch mangar shaasan whahaha. Delhiin hemjeend oligtoihon shig panat ch bolj chdahgui ym bj Dornodchuud bid panadaar yahaw deee tongue
    2011-08-02
    Бичсэн:Temka
    Сэтгэгдэл: minii nutag uneheer shan nutag shuuu


    Copyright MONUA.ucoz.com © 2024
    Free website builderuCoz